Татварын албаны нэхэмжлэлээр “Оюутолгой” ХХК нөхөн татвар болох  229.8 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулжээ Татварын албаны нэхэмжлэлээр “Оюутолгой” ХХК нөхөн татвар болох 229.8 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Татварын албаны нэхэмжлэлээр “Оюутолгой” ХХК нөхөн татвар болох 229.8 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулжээ

2021 оны 2 сарын 26

Arslan.mn

Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг татвар төлөгч эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан болно.

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум татварын өрийг төлүүлэхээр Татварын албанаас улс, орон нутгийн төсөвт төлөх хоёр нэхэмжлэхийг 2021 оны 02 дугаар сарын 10, 19-ны өдөр тус тус татвар төлөгчид хүргүүлсэн.

Нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь  2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршууллаа. 

Татвар төлөгчийн татварын актад гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэсний дараа татварын орлогыг холбогдох төсөвт шилжүүлэх журамтай болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624052
3 эможи

Иргэн
2021-03-01 09:45
Жинхэнэ аварга авилгач С.Баярт 2.5 жилийг ял оноож байгаа нь хэр шудрага вэ.Тэгээд ч АНУ-д авсан 7 үл хөдлөх хөрөнгийг нь хураасан гэдэг үнэн юм уу.
Монгол
2021-02-27 12:02
Арвинсан гэгч гөлчгий ТЕГ-ын дарга байхдаа Оюутолгойд тавьсан байцаагчийн актыг хүчингүй болгоод одоо шоронд хатаж байгаа биз дээ. Цаг сайхан болж байна шүү. Арвинсан мэтийн ноходыг дахин төрд бүү ойртуул.
ЛУЙВРЫН гэрээг цуцлая
2021-02-27 09:11
ИЙМ гэрээ байгуулсан АВЛИГАЧДАД өгсөн ЯЛыг эргэн нягтлах ёстой. Манай шүүгч нар арй л байна. ШҮҮГЧ нар авлигад бүрэн автсан.
keyboard_arrow_up