Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ

2021 оны 2 сарын 26

Arslan.mn

Сүүлийн үед автомашины зөөлөн яндан буюу хүмүүсийн хэлдгээр нүүрсэн янданг хулгайлах гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгдэх болсон. Нийслэлийн хэмжээнд л гэхэд сүүлийн гурван жилийн байдлаар Тоёота приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлах 700 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн.

Энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаатай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нэгдүгээр сарын 15-наас 29-ний хооронд нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгуудтай хамтарч хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж приус автомашин гол төлөв “Приус-20” маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлдаг этгээдүүд болон нүүрсэн яндан худалдан авдаг 4 бүлэг 28 этгээдүүдийг илрүүлсэн байна.

Нийслэл хотод өдөрт дунджаар 100 орчим приус маркийн автомашины нүүрсэн яндан худалдан борлуулдаг тооцоо судалгаа гаргажээ. Үүний 80 орчим хувийг иргэд өөрсдөө зарж борлуулдаг бол 10 орчим хувийг авто машин борлуулдаг иргэд, 5 орчим хувийг засварын газрын ажилтнууд, үлдсэн 5 орчим хувийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээр зарж борлуулдаг гэсэн судалгаа гаргасан байна.

Мөн түүхий эд худалдан авдаг газрууд нүүрсэн янданг их хэмжээгээр  төвлөрүүлж эрэлтийг бий болгон эргээд хоёроос гурав дахин нэмж зарж байгаа нь энэ төрлийн хулгайг улам өөгшүүлж байгаа юм.

Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд өөрийн автомашиндаа дохиолол суурилуулж, харуул хамгаалалттай газар автомашинаа байрлуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хэрэв энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-д зааснаар “240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” хуулийн хариуцлагатай юм.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
624051
2 эможи

keyboard_arrow_up