Зургаан чиглэлийн тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувь хямдруулжээ Зургаан чиглэлийн тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувь хямдруулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зургаан чиглэлийн тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувь хямдруулжээ

2021 оны 2 сарын 26

Arslan.mn

Тусгай нислэгийн тийзний үнэ 15 хувиар хямдарч байгаа болохыг МИАТ ТӨХК-аас мэдээллээ. 

Хямдрал тусгай нислэгүүдэд хамаарах бөгөөд гуравдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих бөгөөд татан авалтын нислэг дуусах хүртэл үргэлжилнэ.

Тухайлбал,

  • Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийн тийзийн 530,000 воны үнэтэй үндсэн тариф нь 457,000 вон болж, 72,000 вонноор хямдарч байна.
  • Токио чиглэлийн тийз 59,150 иений үндсэн тариф нь 51,050 иен болж 8,100 иенээр хямдарч байна.
  • Франкфурт чиглэлийн тийз 830 евро байсан нь 731 евро болж 99 еврогоор,
  • Истанбул чиглэлийн тийз 734 ам.доллар байсан нь 629 ам.доллар болж, 102 ам.доллароор,
  • Нур-Султан чиглэлийн тийз 364 ам.доллар байсан нь 314 ам.доллар болж, 50 ам.доллароор тус тус хямдарч байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624049
0 эможи

keyboard_arrow_up