СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрөв хоногт 6 хүн зам тээврийн ослоор АМИА алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрөв хоногт 6 хүн зам тээврийн ослоор АМИА алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрөв хоногт 6 хүн зам тээврийн ослоор АМИА алджээ

2021 оны 2 сарын 26

Arslan.mn

Хоёрдугаар сарын 22-25-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд зургаан хүн амиа алджээ.

Ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –7
  • Мөргөлдөх хэлбэрээр-4
  • Онхолдох хэлбэрээр-3
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослоос дурдвал:

  • 2021.02.24-ны шөнийн 00:50 цагийн орчимд  Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч баг /аймгийн төвөөс хойш 109 км/  асфальтан замд Grand Bird маркийн автобус, LGMG маркийн механизм, Toyota Crown маркийн автомашинууд мөргөлдөж, зорчигч 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн,
  • 2021.02.24-ны шөнийн 03:45 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт зорчигч мотоциклоос унаж амь нас хохирсон,
  • 2021.02.24-ны өдрийн 16:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 2 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон замд Lifan маркийн  улсын дугааргүй  мотоциклтой онхолдож, жолоочийн амь нас хохирсон,  
  • 2021.02.24-ны өдрийн 18:50 цагийн орчим Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт /аймгийн төвөөс зүүн хойш 135 км/ шороон замд Daihatsu Terios маркийн автомашин огцом өгсүүр газар хүч алдуулснаас ухарч, зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс онхолдож,  жолоочийн амь нас хохирсон,  
  • 2021.02.26-ны шөнийн 02:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 3-р багийн нутаг дэвсгэр /сумын төвөөс баруун урагш 12км/ шороон замд мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчид гудамж, замд хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 135, орон нутагт 88 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн болон гэрэлтүүлэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624036
0 эможи

ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up