АТГ-аас коронавирусийн халдвартай тэмцэхэд иргэд, ААН-үүдээс өгсөн ХАНДИВЫН ЗАРЦУУЛАЛТЫГ шалгаж эхэлжээ АТГ-аас коронавирусийн халдвартай тэмцэхэд иргэд, ААН-үүдээс өгсөн ХАНДИВЫН ЗАРЦУУЛАЛТЫГ шалгаж эхэлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-аас коронавирусийн халдвартай тэмцэхэд иргэд, ААН-үүдээс өгсөн ХАНДИВЫН ЗАРЦУУЛАЛТЫГ шалгаж эхэлжээ

2021 оны 2 сарын 25

Arslan.mn

Цар тахлын үеэр хамтлаг, дуучид онлайнаар тоглолт зохион байгуулж, иргэд ААН-ээс хандив цуглуулан, олсон орлогоо УОК-ийн дансанд шилжүүлсэн.

Тодруулбал, хөл хорионы үед томоохон дөрвөн хандивын тоглолт зохион байгуулагдаж, нийт 2 тэрбум 897 сая төгрөгийн мөнгөн хандив, мөн өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар 290 аж ахуйн нэгж, 256 иргэнээс 7.4 тэрбум төгрөгийн мөнгө болон бараа материал хандиваар цугларчээ.

Харин үнээс  хойш хэдэн төгрөг хандив, тусламжийн хүрээнд цугласан нь тодорхойгүй байна.

Энэ мөнгийг Засгийн газар, УОК юунд зарцуулж байгаа нь одоо хүртэл ойлгомжгүй байсаар байна. Бүхэл бүтэн Улсын Засгийн газар, УОК иргэдээс авч байгаа мөнгөний зарцуулалтаа тайлагнахгүй ард иргэдэд хардалт төрүүлээд асуудлыг даамжруулсаар байгаа билээ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар  иргэн, ААН-үүдээс өгсөн хандивын мөнгийг үр дүнтэй, нээлттэй зарцуулж чадсан эсэх асуудал ил тод бус байгаа учир хэн, хаана, юунд зарцуулсныг тодорхой болгохоор Авилгатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623975
3 эможи

Худлаа шалгана доо
2021-02-25 09:36
Сайн шалгаарай
keyboard_arrow_up