ЭМДЕГ: Эрүүл мэндийн цахим системийг хөгжүүлэгч байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа ЭМДЕГ: Эрүүл мэндийн цахим системийг хөгжүүлэгч байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: Эрүүл мэндийн цахим системийг хөгжүүлэгч байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа

2021 оны 2 сарын 24

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн багаас ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолыг танилцуулах зорилгоор даатгалын гэрээт эрүүл мэндийн байгуулагуудын цахим системийг хөгжүүлэгч байгууллагуудын ажилтнуудтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтанд Гааль, татвар, санхүүгийн, мэдээллийн технологийн төв, Гурван гал, Халиун, Номун, УБ Сонгдо, Ачтан, Грандмед, Интермед, Натул, ЭМЖЖ зэрэг хувийн хэвшлийн эмнэлгүүд, И Клиник, МИТПС, IT system зэрэг эрүүл мэндийн системийг нийлүүлэгч хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн технологийн ажилтнууд оролцлоо.

Arslan.mn

Уулзалтын үеэр ЭМДЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Х,Бат-Оргил, Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн багийн зөвлөх А.Батбаяр нар тогтоолын шинэчлэлийн талаар танилцуулж, оролцогчдын асуултанд хариулт өгч, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцлоо.

Тус газар нь эрүүл мэндийн цахим системийг хөгжүүлэгч байгууллагуудад веб сервисээр дамжуулан мэдээллийг тогтмол солилцож , шинэчлэн баталсан оношийн хамааралтай бүлгийн ICD 9,10 ангиллын дагуу үүсгэсэн өгөгдлийн санг хүлээлгэн өгч, хөгжүүлэгч байгууллагууд цаашид холбогдох өөрчлөлтийг оруулах, бусад шаардлагатай хөгжүүлэлтийг хийж, техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах чиглэл өглөө.

Arslan.mn

Эх сурвалж: ЭМДЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623930
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up