Ачааны машины чиргүүл салж, их хэмжээний шатахуун асгарчээ Ачааны машины чиргүүл салж, их хэмжээний шатахуун асгарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ачааны машины чиргүүл салж, их хэмжээний шатахуун асгарчээ

2021 оны 2 сарын 23

Arslan.mn

Өмнөговь аймгийн төвөөс зүүн зүгт 110 к-т байрлах Цогт-Овоо сум Найз багийн “Өгсөх” гэдэг газар ачааны автомашины чиргүүл салж, автозамын зорчих хэсгийн хажуу руу унаж шатахуун асгарчээ. 

Энэ тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын алба хоёрдугаар 22-ны өдрийн 11:05 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын газрын нийт 18 хүн, дөрвөн автомашинтай 14:21 цагт очжээ.

Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явсан “Илч-Өртөө тээвэр” ХХК-ийн “Хово” загварын ачааны автомашины 53 тн шатахуунтай чиргүүл салж автозамын зорчих хэсгийн хажуу руу унаж, шатахуун асгарсан аж. Улмаар хамгаалалтад авч, асгарч байсан түлшийг зөөвөрлөж аюулгүй болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623916
0 эможи

keyboard_arrow_up