ОХУ-аас ирэх хүсэлтэй монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ ОХУ-аас ирэх хүсэлтэй монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-аас ирэх хүсэлтэй монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ

2021 оны 2 сарын 23

Arslan.mn

УОК-оос энэ оны 2 дугаар сарын 19-нд гаргасан шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг мөн энэ сарын 25-ны 12.00 цагт Хиагт-Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас ОХУ-д оршин суугаа, эх орондоо буцах иргэдэд хандан мэдээлэл гаргажээ. 

Энд, эх орондоо буцах иргэд хилээр нэвтрэхдээ тусгаарлах байрны 10 хоногийн төлбөр болох 500 000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 15 000 төгрөг буюу нийт 515 000 төгрөгийг ОБЕГ-ын дансанд шилжүүлэх, ингэхдээ гүйлгээний утга дээр тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичихийг анхааруулжээ. 

Түүнчлэн нийт иргэд хил нэвтрэхээс 72 цагийн өмнө авсан коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээний сөрөг хариуг илтгэсэн бичиг баримтыг биедээ авч явах, холбогдох албан тушаалтнуудад мэдүүлэх шаардлага хэвээр тавигдаж буйг тооцоолж, хувийн бэлтгэлээ базаахыг зөвлөжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623912
1 эможи

keyboard_arrow_up