ТАЛАРХАЛ: Хэцүү бэрхийг үл хайхран ард түмнийхээ төлөө зүтгэсэн ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН алба хаагчдад БАЯРЛАЛАА ТАЛАРХАЛ: Хэцүү бэрхийг үл хайхран ард түмнийхээ төлөө зүтгэсэн ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН алба хаагчдад БАЯРЛАЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАЛАРХАЛ: Хэцүү бэрхийг үл хайхран ард түмнийхээ төлөө зүтгэсэн ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН алба хаагчдад БАЯРЛАЛАА

2021 оны 2 сарын 23

Arslan.mn

Монгол Улс түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хэд хэдэн удаа тогтоолоо. Бид урьд өмнө нь учирч байгаагүй, үзэж туулаагүй шинэ нөхцөл байдалтай нүүр туулж ажиллалаа. Мөн өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаа. 

Өнгөрсөн хугацаанд эмч, цагдаа, цэрэг, онцгойгийнхон өндөржүүлсэн бэлэн байдалд иргэдийнхээ эрүүл мэнд, улс орныхоо аюулгүй байдлын төлөө унтах нойроо хугаслан, идэх хоолоо хагаслан, үр хүүхэд, аав, ээж, хань ижилтэйгээ хамт байх эрхээсээ татгалзан ажиллалаа. Мэдээж, энэ бол тэдний сонгосон мэргэжил, тангараг өргөсөн ажил. Гэхдээ энэ нь бас тэдэнд талархлаа илэрхийлэхгүй байж болно гэсэн үг биш.

Arslan.mn

Тэр дундаа "Ковид-19" цар тахлын голомтыг дотооддоо хумихад цагдаа, дотоод цэргийн байгууллагын гүйцэтгэж буй үүрэг нэн чухал байлаа. Цагдаагийн алба хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, дотоодын цэрэг, ДХИС сонсогчид нийлсэн 6000 гаруй алба хаагч 24 цагийн үүрэг гүйцэтгэж, хацар хайрах, хөл дааруулах хүйтнийг үл хайхран халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг эрж, суран, иргэдийг хорио цээрийн дэглэм зөрчих вий, өвчин тусах эрсдэлд өртчих вий хэмээн хэв журам сахиулахаар хоолтой, хоолгүй, нойртой, нойргүй, хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.  

Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр дээд шатны байгууллага, удирдлагуудын зохион байгуулалт, шийдвэрээс болсон алдаа дутагдлууд гарсан нь үнэн. Гэхдээ цагдаа, дотоод цэргийн алба хаагч нар анхан шатандаа шийдвэрийг шуурхай биелүүлж, иргэдийн аюулгүй байдлын сахин хамгаалж ажилласанд  хэн ч эргэлзэхгүй биз.

Тэд цар тахлын эрсдэл, аюулыг сөрөн зогсохдоо, хайртай хүмүүсээ орхиод албандаа гарахдаа улсынхаа төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зогсов.  Тиймээс ч чимээгүй баатрууд болох тэдэнд ард иргэдийн зүгээс талархаж буйгаа илэрхийлсээр байна.  

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
33
haha an post
1
wow an post
yay an post
4
sad an post
ouch an post
4
confuse an post
2
angry an post
3
623896
106 эможи

MARSHIL.L.D.ERDENEBAT
2021-04-21 20:19
1989.OND.IRAKIN.DAINI.YIL.AJILGAAG.TOGCGOL.BOLGOJ.ZOBLOLT.XOLBOOT.ULCIN.ARMIN.GENERAL.ZOL.LENINI.ODON.ZOBLOLT.XOLBOOT.ULCIN.BAATAR.ZOLOOR.SHAGNUULCAN.MONGOL.ARDIN.ARM IN.1989.INS.XYRTCEN.LUBCAN.DYGERIN.ERDENEBATIN.XATUU.SHIDBER.TOGTOOLIG.YNDEC.BOLGOJ.GAZAR.DOORX.ALCAN.XYMYYCEE.IL.BOLGO.ARD.TYMENEE.XORIOND.CON.GAZAR.DOOR.XITADUUDTAI.NAIRALJ.CUUJ.BAIGAA.ZZAGDAAGIN.FORM.XUBZAC.OMCCON.BYXENIG.EX.ORNOOCOO.URABCAN.ZYIL.ANGIAR.SHITGENE.XORIO.XIJ..BAIGAA.EME.BAIDALIN.ARD.ACAR.AIULTAI.XORLON.CYITGEX.YIL.AJILGAA.XIJ.XYN.ALJ.DAIN.XIJ.BAIGAAG.JIN.IX.CAIN.MEDEED.BYGD.XUBZACAA.XURAALGAXIG.CATHY.ANXAARUULJ.BAINA.ZERGEEC.OROGCON.XOER.ALUURJIN.JIN.GAXARIN.GYND.KOMPUTER.XARIUZAAD.XITAD.XYN.BOLJ.XYMYYCTEI.KOMUTEREER.XERELDEED.BAIGAAG.BOLIULAX.XEREGTEI.GAZAR.DOOR.NUUZ.TUNEL.XONGILD.DURAARAAN.DURGIJ.BAIDAGIG.BUUGAAR.XARIU.BARIXIG.DECLEGJ.GENERAL.CANDAGOJIRT.ANXAARUULJ.BAINA.
Zochin
2021-02-26 20:56
Mundag alban xaagchiddaa talarhalaa ajiliin amjilt
Зөв санаа зөв мөр
2021-02-24 22:02
Ар гэр,амьдрал ахуйгаа бараг л бүрмөсөн орхиод ард иргэд,орон улсынхаа амар амгалан амьдралын төлөө нойр хоолгүй зүтгэсэн бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.Бусдад баярласанаа илэрхийлж сэтгэлийн дэм өгч амьдарвал танд ч бас буян хурах нь дамжиггүй.Сайн үйлсийг харлуулж боломгүй ээ.
Зочин
2021-02-24 19:57
Новшнууд
Зочин.
2021-02-24 13:19
Их сайн ажиллалаа.
зочин
2021-02-24 10:40
Саяын баярын өдрүүдэд үнэхээр үлүү дутуу хэл амгүй сайн ажиллацгаасан шүү баяр хүргэе ээ
55
2021-02-24 07:03
Erun bol hiih yostoi ajilaa hiilee gej bodoj bn odoo naad haritsaa zasuul yaasan yum be gej bodoj bn
Zochin
2021-02-24 00:23
Mash sain ajillasan bayrlalaa ta nartaa
ээж
2021-02-23 23:28
Баатарлаг хөвгүүд, охид, цагдаа, oнцгойгийн алба хаагчид, халдвартын эмч нартаа баярлалаа. Та нар мундаг шүү
зочин
2021-02-23 23:24
Цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын нийт хамт олонд сайн сайхан, эрүүл энхийг хүсьe. Та нар баатрууд шүү.
Chuluuntsetseg
2021-02-23 22:23
Niitiin teregiig being a orhiduulj bh ymo ted ch bas ard irgediin toloo vvriin jingeer vdshiin vvriin haranhuid haridag ogloo shoniin 3tsagt bosoj 4tsagt aandaa suun 5tsagt ehee awch ard irgedee zoodog tedniig bench vneldegui ydaj hvmvvsee hvndelj yrihgui yma gehed ydaj haraahgui setgel gargaj haritsaasai hvmvvsee
Иргэн
2021-02-23 21:54
Та нартаа баярлалаа ажлын амжилт хүсье мундаг шүү
Цагдаагийн дэд ахлагч Т. Гантулга
2021-02-23 17:02
Биднийгойлгож дэмжсэн, бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн ард иргэддээ, олон нийтийн цагдаагаар ажилласан болон онцгой байдал, эмнэлгийн ажилчиддаа маш их талархаж байна. Талархал илэрхийлсэн та бүхэндээ баярлалаа.
Saraa
2021-02-23 16:45
Ард түмнийхээ төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж аюулыг нэмж дэлгэрүүлээгүй маш их үр дүнд хүргэж чадсан та нартаа МАШ ИХ БАЯРЛАЛАА...
Зочин
2021-02-23 16:05
Баярлалаа нийт төрийн алба хаагчид болон тэргүүн эгнээнд байсан алба хаагчиддаа! Бас хайхран гэж бичдэг шүү! алдаагаа засаарай сэтгүүлч найз минь
Баттогтох Төмөрбаатар
2021-02-23 13:26
Баярлалаа та бүхэнд мөн нийт улаанбаатарын ард иргэд ойлгож дэглэмээ сайн барьсанд
buynnemeh
2021-02-23 13:20
bayralalaa ta nardaa ajiliin undur amjil hvsii ger bvlden az jargal ervvl enhiig hvsen eruue
555
2021-02-23 13:16
Онцгойн албан хаагчид тэгээд яасын. Тэд ч бас эр, эм гэлтгүй 12 өдөр тасралтгүй гудамжинд зогсч, эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн ш дээ.
Ээж
2021-02-23 13:12
Тиймээ,сайхан,эрэлхэг,эх оронч залуустаа ээж аав,эмээ өвөө,эх орон чинь талархаж бна.
ЗОЧИН
2021-02-23 12:53
ЭРСДЛИЙГ СѲРЖ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭ ҮЛ ХАЙХАРЧ ТЭМЦСЭН БААТАРУУДДАА БАЯРЛАА АМЬЖИЛТ
keyboard_arrow_up