МХЕГ: “НЭГ ХААЛГА–НЭГ ШИНЖИЛГЭЭ”-нд 500 алба хаагч оролцож байна МХЕГ: “НЭГ ХААЛГА–НЭГ ШИНЖИЛГЭЭ”-нд 500 алба хаагч оролцож байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МХЕГ: “НЭГ ХААЛГА–НЭГ ШИНЖИЛГЭЭ”-нд 500 алба хаагч оролцож байна

2021 оны 2 сарын 14

Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотыг “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т  хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл шилжүүлсэн бөгөөд энэ хугацаанд “Нэг хаалга – Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Нэгдсэн арга хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 500 албан хаагч чиг үүргийн дагуу оролцож, шинжилгээ авах цэгүүдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд байнгын хяналт тавин ажиллаж байна. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ажиллаж буй хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд чанар, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлж ажиллана.

Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг даган мөрдөж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумихын төлөө хамтдаа хичээж, цахимаар шинэлэхийг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623587
0 эможи

keyboard_arrow_up