БХТ: Ажлын үр дүнгийн биелэлтээр Баянхонгор аймаг тэргүүллээ БХТ: Ажлын үр дүнгийн биелэлтээр Баянхонгор аймаг тэргүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: Ажлын үр дүнгийн биелэлтээр Баянхонгор аймаг тэргүүллээ

2021 оны 2 сарын 10

Arslan.mn

21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны ажлыг үнэлж дүгнэх цахим хурал Барилгын хөгжлийн төвд боллоо.

Цахим хурлыг нээж БХБ-ын дэд сайд Б.Золбоо үг хэлж, цахим хуралд оролцогчдод цаашдын ажилд амжилт хүслээ. Мөн Барилгын хөгжлийн төв болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамтын ажиллагаа, 2020 оны үйл ажиллагаа, гүйцэтгэсэн ажил, цаашид анхаарах асуудлын талаар Барилгын хөгжлийн төвийн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Энхболд илтгэл тавив.

Arslan.mn

Түүнчлэн Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай хийсэн 2020 оны үр дүнгийн гэрээний төлөвлөгөөний биелэлт, аймагт хэрэгжүүлэх барилга байгууламжийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгүүлэх гэрээ”-г дүгнэлээ. 2020 оны үр дүнгийн гэрээний биелэлтээрээ Баянхонгор аймаг тэргүүлсэн бол Архангай, Өмнөговь аймаг тус бүр 2,3-р байранд орлоо. Хурлаар шилдэг Газрын харилцаа барилга хот байгуулалтын үйл ажиллагааг танилцуулж, цаашид 2021 онд хийж гүйцэтгэх ажлуудын талаар хэлэлцсэн байна. Мөн Барилга хот байгуулалтын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нарт зөвлөмж өгсөн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623500
0 эможи

БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up