ШӨХТГ цэнхэр, ягаан тасалбарын тодорхой бус байдлыг шалгахаар болжээ ШӨХТГ цэнхэр, ягаан тасалбарын тодорхой бус байдлыг шалгахаар болжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШӨХТГ цэнхэр, ягаан тасалбарын тодорхой бус байдлыг шалгахаар болжээ

2021 оны 2 сарын 02

Arslan.mn

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарын ашиглалт, зарцуулалтын талаар Санхүүгийн зохицуулах хороотой хамтран шалгалт хийхээр болжээ. "Хөрөнгө оруулалтын буюу өмч хувьчлалын эрхийн бичиг нэрээр анх гарч байсан цэнхэр, ягаан тасалбарын мэдээлэл болон санхүүгийн зарцуулалт өнөөдөр тодорхой бус байсаар байна. 1991-1994 онд цэнхэр, ягаан тасалбар авсан 250 мянга орчим иргэн бий" гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан мэдээнд дурджээ. Тиймээс тус байгууллага үндсэн чиг үүргийнхээ хүрээнд энэхүү эрхийн бичгээр хэн хаана, ямар компанийн хувьцаа авч хөрөнгө оруулсан болон хүүг нь хэн авч буй талаар хяналт, шалгалтыг хийх юм байна.

Хяналт шалгалтыг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс эхлэх бөгөөд хичнээн хүний хувьцаа ямар ААН, компаниуд дээр байрлаж, ногдол ашиг нь хэр хуримтлагдсан, үүнийгээ тухайн иргэн авч байгаа эсэх зэргийг тодорхой болгох ажээ. Тодорхой бус байдлаар цэнхэр, ягаан тасалбартай холбоотой 10 гаруй тэрбум төгрөг энд хөндөгдөнө гэж тооцсон байна.

Дашрамд дурдахад Монголын Хөрөнгийн биржээс 2018 онд цэнхэр, ягаан тасалбарын талаар олон нийтэд мэдээллэхэд гурван өдрийн дотор 6400 гаруй хүн үнэт цаасны дансаа шалгуулж байжээ. Улмаар иргэд нэг тэрбум орчим төгрөгийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргуулж авсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623253
1 эможи

Тогтохбаяр
2023-11-01 11:59
Хамтын сан гэдэг юманд орсон хувьцааг яах вэ?
Төгсөө
2021-02-05 15:44
Хамтын сан гэдэг юманд орсон хувьцааг яах вэ?
хүрэлбаатар
2021-02-03 12:35
улсын их дэлгүүрт өгсөн одоо хүртэл 1 мөнгө ч авч үзээгүй үүнийг яах вэ
Gereegii
2021-02-02 22:41
Ene stecher tasalbar.bgaa.hvn.haana.yaj.borluulah.we.ene talaar.medeelel.ogoochee
Зочин
2021-02-02 20:47
Зарим хороон дарга нь энэ эрхийн бичгүүдийг иргэдэд өгөлгүй хогны мөнгө энэ тэртэй холбоод өгөх байсан тул гэр бүлийн бүх гишүүд аваагүй тохиолдолыг шалгаж болох уу?Хороон дарга Нацагдорж гэж хүн байсан
эмээ
2021-02-02 18:31
тэр үёд хөдөө байгаад авч чадаагүй хоцорсон. яах юм бол . хариу өгөөч
Иргэн
2021-02-02 16:46
3 хүний авч чадаагүй тасалбар хаана байдаг юм болоо.
Altanzagas
2021-02-02 14:35
Sain b.na uu sayhan nik iin 120 huvitsaa baisan tegsen 2010 ond petrovis bolood tuhain ued uurchlugdsun geed shinchilsen burtgeld ch genuu gariin useg zuraagui geed huvitsaagiini shuud tuhain alban gazar ni uhuuleed hudaldaad avchihaj boldog ymuu eniig oilgodggui haanaas medeelel avah ve
keyboard_arrow_up