ХОМ гаргахдаа хойрго хандаж байгаа ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХОМ гаргахдаа хойрго хандаж байгаа ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХОМ гаргахдаа хойрго хандаж байгаа ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД

2021 оны 1 сарын 27

Arslan.mn

Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Төрийн болон нутгийн захиргааны 116 байгууллага, түүний харьяа салбар, нэгжийн мэдүүлгээ гаргавал зохих албан тушаалтнуудаас 2021 оны 01 дүгээр 25-ны өдрийн байдлаар 23131 албан тушаалтан буюу 52.8 хувь нь мэдүүлгээ гаргаад байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Баянхонгор аймгийн ИТХ, Хэнтий аймгийн ЗДТГ зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 85 ба түүнээс дээш хувьтай байна. Харин дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна.

Тухайлбал,

  • Шүүхийн ерөнхий зөвлөл,
  • Гадаад харилцааны яам,
  • Төрийн худалдан авах ажиллагааны газар,
  • Ашигт малтмал, газрын тосны газар,
  • Харилцаа холбооны зохицуулах хороо,
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,
  • Нийслэлийн ИТХ, ЗДТГ,
  • Дорноговь аймгийн ИТХ,
  • Говь-Алтай ИТХ, ЗДТГ,
  • Увс аймгийн ИТХ,
  • Сэлэнгэ аймгийн ИТХ,
  • Сүхбаатар аймгийн ЗДТГ,
  • "Эрдэнэс монгол" ХХК.

Албан тушаалтнууд хуулийн хугацаанд Авлигатай тэмцэх газрын www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623099
0 эможи

АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up