Н.Номтойбаяр нарын шүүх хурал болно Н.Номтойбаяр нарын шүүх хурал болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Номтойбаяр нарын шүүх хурал болно

2021 оны 1 сарын 22

Arslan.mn

УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр болно.  

Түүнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон юм. Харин хэрэгт холбогдогч Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт оногдуулсан 15 сая төгрөгөөр торгон ялыг 10 сая төгрөг болгон багасгажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622967
0 эможи

keyboard_arrow_up