ХХЕГ-ын даргаар Бригадын генерал Х.Лхагвасүрэн томилогдлоо ХХЕГ-ын даргаар Бригадын генерал Х.Лхагвасүрэн томилогдлоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХХЕГ-ын даргаар Бригадын генерал Х.Лхагвасүрэн томилогдлоо

2021 оны 1 сарын 20

Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерөнхий газрын даргаар бригадын генерал Х.Лхагвасүрэнг томиллоо. ХХЕГ-т болсон ажил хүлээлцэх ажиллагаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын албаны төлөөлөл оролцов.

ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн байлдааны туг, тамгыг бригадын генерал Х.Лхагвасүрэнд хүлээлгэн өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Бригадын генерал Х.Лхагвасүрэн нь Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын асуудал эрхэлсэн дэд даргаар ажиллаж байгаад тус албан тушаалд томилогдож байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622945
0 эможи

keyboard_arrow_up