Д.БААСАНЖАВ: Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн анхдагч жишиг танхим нь практикаар суралцах боломжийг олгодог Д.БААСАНЖАВ: Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн анхдагч жишиг танхим нь практикаар суралцах боломжийг олгодог
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.БААСАНЖАВ: Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн анхдагч жишиг танхим нь практикаар суралцах боломжийг олгодог

2021 оны 1 сарын 20

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2016-2018 оны хооронд нийт үйлдвэрлэлийн ослын 5.6 хувийг барилгын салбарт тохиолдсон. 2016, 2017, 2018 оны  байдлаар барилгын салбарт нийт 53 үйлдвэрлэлийн осол гарснаас 17 иргэн амь насаа алдсан гэсэн судалгаа бий. Тиймээс 2017-2021 оны зургаадугаар сар хүртэл Жайка Олон Улсын байгууллагаас Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент, чадавхийг бэхжүүлэх төсөл” –ийг хэрэгжүүлж байна. Уг төслийг хүрээнд Барилгын хөгжлийн төвд барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн жишиг танхим нээгдсэн. Энэ талаар Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн Д.Баасанжавтай ярилцлаа.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жишиг танхим салбарын хэмжээнд анхны гэж сонслоо. Жишиг танхимыг ямар байдлаар тохижуулсан бэ?

- Барилгын салбарын хэмжээнд анх удаагаа ийм төрлийн практикт суурилсан жишиг танхим нээгдэж байгаагаараа онцлогтой. Барилгын салбарын практикт суурилсан жишиг сургалтын танхим нь хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдлэг олгох ХАБЭА-н мэдээллийн самбар, өндрийн бүс хамгаалах хэрэгслийг турших төхөөрөмж, барилгын  шат, тавцан дээр дадлага хийх, DVD хичээл үзэх, AED (зүрхийг автоматаар сэдээгч) төхөөрөмж ашиглан анхны тусламж үзүүлэх зэрэг дадлага сургалтыг явуулж байна. Мөн VR /Виртуал/ төхөөрөмжийг ашиглан өндрийн болон барилга дээр үүсч болзошгүй аюул ослыг бодитоор мэдрэх, ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдлийг үнэлэх чадамжид суралцана.

- Практик байдлаар сургалтыг явуулж байна. Суралцагчид ямар мэдлэгийг олж авах вэ?

- Япон Улсын сайн туршлагыг нэвтрүүлж байгаа хэд хэдэн жишээ байна. Бид Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн жишиг танхимын сургалтаараа сайн жишээнүүдийг нэвтрүүлж суралцагчдад мэдлэгээс гадна дадал олгохыг зорьж байна. Жишээлбэл, Барилгын талбай дээр ажил эхлэхийн өмнө заавал хийгддэг “Өглөөний цугларалт”-ыг дадал зуршил болгох нь ажилчдад маш их ач холбогдолтой бөгөөд ажил эхлэхээс өмнө бригадын ахлагч бүх ажилтнуудад өнөөдөр хэн, хаана, ямар ажил хийхийг хувиарлан өгч тухайн ажлыг гүйцэтгэхэд ямар эрсдэл үүсч болохыг өөрсдөөр нь үнэлүүлэн анхааруулж сануулан ажил эхлүүлнэ. Мөн ажил эхлэхийн өмнө гимнастик хийж, биеэ ажилд хурдан дасан зохицоход бэлтгэх  гэх мэт дадлуудыг олгодог.

Нэг бүрийн иж бүрэн хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэж амь олсыг хаанаас хэрхэн бэхэлж ажиллах дадлага сургалтыг шат тавцан дээр туршилт хийдэг. Ингэснээр өндөрт ажиллах үед аль хийц хэсэглэлээс хамгаалах амь олсоо бэхлэх вэ? гэдэг мэдлэг чадварыг эзэмшинэ. Сургалтын бас нэгэн чухал сэдэв нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мөчлөг юм.  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мөчлөг  2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаар тушаалаар баталсан.  Аж ахуйн нэгж байгууллага ХАБЭА-н өдөр бүр, долоо хоног, сар тутамд хийгдэх ажилбаруудын талаар багтаасан. Тодруулж хэлбэл бүх түвшний удирдлагын аюулгүй ажиллагааг эрхэмлэх, хүсэл эрмэлзлэл, дүр төрхийг бүрдүүлэх замаар аюулгүй арга барилыг хэвшүүлэх “хий” гэдгээс хийцгээе гэдэг хандлагаар удирдагчийн манлайллыг сайжруулж, өдөр тутмын зааварчилгаа сургалтын үр нөлөөг нэмэгдүүлж, илүү өндөр түвшний аюулгүй байдлыг бий болгож, аюулгүй, хурдан шуурхай, зардал багатайгаар ажил гүйцэтгэхийг зорьсон гарын авлага.

- Танхим нэг ээлжинд хэдэн хүн дадлагжуулж сургах боломжтой вэ?

- Дадлага сургалт учраас нэг ээлжиндээ 15 хүн сургах боломжтой. Мөн салбарын Төрийн байгууллагууд болон Төрийн бус байгууллага, сургалтын байгууллагууд гэрээний үндсэн дээр дадлага сургалтыг зохион байгуулах боломжтой. Манай төвөөс ХАБЭА-н сургалтад суралцаж төгссөн суралцагчидтайгаа эргэх холбоо үүсгэн ажиллладаг. Тиймээс өмнөх онуудад төгсөгчдийг Жайка Олон Улсын байгууллагаас төслийн нэгжтэй хамтран гаргасан төлөвлөгөөний дагуу дадлага  сургалтад үнэгүй давтан сургаж байгаа.  

- Барилгын хөгжлийн төв хэдэн оноос Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнуудыг бэлтгэсэн бэ?

Барилгын салбарт үйлдвэрлэлийн осол ихсэх болсоноор ХАБЭА-н ажилтаныг сургах, бэлтгэн гаргах шаардлагатай болсон.  2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ тухай хууль батлагдсанаар  эрх зүйн орчин, хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдэж, аж ахуйн нэгж, байгууллагууд ХАБЭА-н асуудалд онцгойлон анхаарч байна.

Манай төв 2007 оноос Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулж эхэлсэн.  Харин  2012 онд  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургагч багшийн сургалтыг  хоёры удаа зохион байгуулж сургагч багш бэлтгэн түүнээс хойш “ХАБЭА-н ажилтан”, “Ажил олгогч эздэд зориулсан сургалт”, Нийт ажилтнуудад зориулсан ХАБЭА-н сургалтуудыг  тасралтгүй зохион байгуулж байна. Энэ онд төвөөс ХАБЭА-н ажилтаны сургалт, Ажил олгогч, хөрөнгө оруулагчдад зориулсан сургалт, Салбарын инженер техникийн ажилтнуудад  зориулсан сонгон суралцах багц цаг тооцох сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн ХАБЭА-н мэргэжилтэй ажилчид, инженерүүдэд зориулсан Жишиг танхмийн дадлага сургалтад та бүхнийг суралцахыг урьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622930
0 эможи

keyboard_arrow_up