СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинтайгаа уулын уруу унах гэж байсан согтуу жолоочийг аварчээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинтайгаа уулын уруу унах гэж байсан согтуу жолоочийг аварчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинтайгаа уулын уруу унах гэж байсан согтуу жолоочийг аварчээ

2021 оны 1 сарын 14

Arslan.mn

“Асем вилла” хотхоны зүүн талын уулан дээр автомашинтайгаа зогссон, буух боломжгүй байсан жолоочийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уулан дээр автомашин зогссон, жолооч нь буух боломжгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр 01.13-ны өдрийн 22:03 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 17 км замыг туулан 22:38 цагт “Асем вилла” хотхоны зүүн талын уулан дээр очиход Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн, 42 настай эрэгтэй Д “Ланд круйзер-200” загварын суудлын автомашинтай уулын уруу унах гэж байсан тул иргэн Д-ийг аварч, автомашиныг тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
622763
1 эможи

keyboard_arrow_up