ТАНИЛЦ: Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнд ТАВИГДАХ ШААРДЛАГА ТАНИЛЦ: Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнд ТАВИГДАХ ШААРДЛАГА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнд ТАВИГДАХ ШААРДЛАГА

2021 оны 1 сарын 11

Arslan.mn

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнийг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан “Хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг зохион байгуулах тухай” түр журам, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар  захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулж байна. 

1. Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн

Улаанбаатар хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн шалтгаанаар зорчигчид бүгд PCR шинжилгээний хариутай байна.

  • Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт/
  • Шатахуун тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, баримт/
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл /жолоочийн ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл/
  • Эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадлагаа/
  • Мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа /холбогдох зөвшөөрөл/
  • Орон нутаг руу чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох /Улсын Онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ/
  • Бусад шаардлага, нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисстой зөвшилцөнө.

2. Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ПГУ буюу PCR шинжилгээний хариутай нэвтэрнэ. Бусад аймаг, орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлнэ.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622671
0 эможи

keyboard_arrow_up