СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч явган зорчигч мөргөн ослын газрыг орхин явжээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч явган зорчигч мөргөн ослын газрыг орхин явжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч явган зорчигч мөргөн ослын газрыг орхин явжээ

2021 оны 1 сарын 11

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 136 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 3 хүн бэртэж, гэмтжээ.

Үүнээс дурдвал,

  • 2021.01.10-ны өдөр СХД-ийн 36 дугаар хороо, Алтан овооны зам, Улиастай их дэлгүүрийн урд замд Toyota Vitz маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 0.89%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигчийг мөргөн ослын газрыг орхин явсныг илрүүлэн шалгаж байна.
  • 2021.01.10-ны өдөх СБД-ийн 13 дугаар хороо Чингэлтэй өргөн чөлөө, 13 дугаар хорооны баруун замд  Toyota prius  маркийн автомашины жолооч Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 2.17%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota prius маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, өөрөө гэмтжээ.

Тухайн өдрүүдэд улсын хэмжээнд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй сайн мэдээ байна.

Мөн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 74 жолоочийг илрүүлснээс 28 нь нийслэлд, 46 орон нутагт бүртгэгджээ.

Хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд, жолооч нарыг хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурдыг зам орчны нөхцөл байдалд тохируулан оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622670
0 эможи

зочин
2021-01-12 10:37
Амьд явахгүй үхье гэж бодож байвал согтуу жолоодоод бай
keyboard_arrow_up