ЭМЯ: Өчигдөр 22 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 1,308 боллоо ЭМЯ: Өчигдөр 22 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 1,308 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Өчигдөр 22 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 1,308 боллоо

2021 оны 1 сарын 05

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

“Өчигдөр улсын хэмжээнд нийтдээ 11,581 сорьцод шинжилгээ хийхэд 22 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 22 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 1,308 боллоо. Үүнээс одоогоор 884 хүн эдгэрээд байгаа бол 413 хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. 

Ард иргэдийн дунд халдвар тархах эрсдэл маш өндөр байна.Тиймээс та бүхэн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг сайтар дагах хэрэгтэй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
622471
2 эможи

keyboard_arrow_up