БХТ-ийн Хяналт шинжилгээ, хуулийн албаны дарга Д.Алтангэрэл “АЛТАНГАДАС” одонгоор энгэрээ мялаалаа БХТ-ийн Хяналт шинжилгээ, хуулийн албаны дарга Д.Алтангэрэл “АЛТАНГАДАС” одонгоор энгэрээ мялаалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БХТ-ийн Хяналт шинжилгээ, хуулийн албаны дарга Д.Алтангэрэл “АЛТАНГАДАС” одонгоор энгэрээ мялаалаа

2020 оны 12 сарын 31

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн Хяналт шинжилгээ, хуулийн албаны дарга Д.Алтангэрэл шинэ оны босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа. Тэрээр Төрийн албанд 20 гаруй жил ажиллахдаа барилгын салбарт 15 жилийг үр бүтээлтэй өнгөрүүлснийг Төр өндрөөр үнэлжээ.

Барилгын хөгжлийн төвд 2009 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Мэдээлэл, судалгаа, сурталчилгааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Үргэлжлүүлэн Хяналт шинжилгээ, хуулийн албаны даргын албыг хашиж байна.

Д.Алтангэрэл барилгын салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, боловсон хүчнийг чадавхижуулах, төрийн захиргааны байгууллагын хяналтыг тогтолцоог сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Arslan.mn

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Төрийн дээд одон медалийг гардуулан өгч, барилгын салбарт ажилласан туршлага, мэдлэг чадвараа залуучууддаа хуваалцаж ажиллахыг захиж, цаашдын ажил үйлст нь амжилт хүслээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622385
0 эможи

Зочин
2021-01-03 02:56
Зочин
2020-12-31 10:13
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up