ЦЕГ: Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын алба 2020 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодрууллаа ЦЕГ: Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын алба 2020 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодрууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын алба 2020 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодрууллаа

2020 оны 12 сарын 28

Arslan.mnЦагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны 2020 оны үйл ажиллагааны тайлангийн хурал энэ оны 12 дугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.

Тус алба Цагдаагийн ерөнхий газраас 2020 онд дэвшүүлсэн зорилтын шалгуур үзүүлэлтийг хангах, Цагдаагийн ерөнхий газар болон албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний тайланг алба хаагчдад танилцуулсан юм.

Хурлын үеэр гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, улс орны эрх ашигт ноцтой хор уршиг, хохирол учруулж болзошгүй аюулыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж, улиран одож буй 2020 онд ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.

- Нийслэл, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн Хөдөлмөрийн тэргүүний хамт олон”-оор цагдаагийн хошууч Г.Ганбаяр даргатай Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасаг;

- Аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн Хөдөлмөрийн тэргүүний хамт олон”-оор цагдаагийн ахмад Д.Амаржаргал даргатай Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг;

- “Хөдөлмөрийн тэргүүний удирдах ажилтан”-аар Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гүнчин-Иш;

- “Хөдөлмөрийн тэргүүний хэсгийн байцаагч”-аар Төв аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Цэдэндорж

- “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Мэндбаяр;

- “Ажил мэргэжлийн шилдэг хэв журмын цагдаа”-аар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр  хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа,  цагдаагийн ахлах ахлагч Ц.Батбаатар;

- “Ажил мэргэжлийн шилдэг эргүүлийн цагдаа жолооч”-оор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар  хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч,  цагдаагийн ахлагч Т.Амандых;

- “Ажил мэргэжлийн шилдэг харуул, хамгаалалтын цагдаа”-аар Эргүүл, хамгаалалтын газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүл, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Бүдбазар;

- “Ажил мэргэжлийн шилдэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагч”-аар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч П.Баттөгс;

“Хамгийн эр зориг, тэсвэр, тэвчээртэй алба хаагч”-аар Эргүүл, хамгаалалтын газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ганбаатар;

- “Хамгийн сонор сэрэмжтэй алба хаагч”-аар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн жижүүрийн эмч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Пүрэвдагва;

- “Хамгийн бүтээлч алба хаагч”-аар Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Монголбанкны гэрээт харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Энхтулга нар шалгарлаа.

Ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622342
2 эможи

Зочин
2020-12-28 16:45
Зочин
2020-12-28 14:00
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up