“Лайн ап“ шүдний эмнэлгийн эрүүний гажиг засах 3D технологи болон эрүүл мэндийн аялал жуулчлалын талаарх Солонгос, Монголын онлайн хурал боллоо “Лайн ап“ шүдний эмнэлгийн эрүүний гажиг засах 3D технологи болон эрүүл мэндийн аялал жуулчлалын талаарх Солонгос, Монголын онлайн хурал боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Лайн ап“ шүдний эмнэлгийн эрүүний гажиг засах 3D технологи болон эрүүл мэндийн аялал жуулчлалын талаарх Солонгос, Монголын онлайн хурал боллоо

2020 оны 12 сарын 19

БНСУ-ын Бусан хотын захиргаа нь  2018 онд Бусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих Монгол улс дахь төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж буй бөгөөд тус байгууллагаар дамжуулан БНСУ-ын Бусан хот болон Монгол улсын эрүүл мэнд болон аялал жуулчлалын салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ бодлогынхоо хүрээнд аялал жуулчлалын салбарт Бусан чиглэлтэй аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлж буй Монгол аялалын байгууллагын үйл ажиллагааг дэмжин Бусан хотын аялал жуулчлалтай танилцуулах маркетингийн аялалд хамруулах, Бусан хотын аялал жуулчлалын олон улсын хурал семинар оролцуулах болон гаргасан аялалын бүтээгдэхүүнийг дэмжин ажиллаж байна.

Мөн эрүүл мэндийн салбарт хоёр хотын эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Монгол эмнэлгийн байгууллагатай хамтран сайн үйлсийн аян, эмч солилцооны хөтөлбөр болон Бусан хотод үнэгүй эмчилгээнд хамруулах хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэхээс гадна Бусан хотын эрүүл мэндийн үйл ажиллагаатай танилцах аялал болон хурал семинарыг зохион байгуулж ирсэн байна. 

Энэ утгаараа БНСУ-ын Бусан хотын Лайн ап шүдний эмнэлэг нь Бусан хотын эрүүл мэдийн аялал жуулчлалыг дэмжих Монгол улс дахь төлөөлөгчийн газартай хамтран өөрийн эмнэлгийн эмчилгээний туршлага солилцон хамтран ажиллах  боломж бололцоог нэмэгдүүлэн үүднээс 2020 оны 12-р сарын 17-ны өдөр эрүү нүүрний гажиг засах 3D дижитал эмчилгээний техник технологи болон эрүүл мэндийн аялал жуулчлал сэдэвт онлайн хурлыг зохион байгуулж байна.

Энэхүү хурал нь “Корона-19” дэлхий нийтэд тархан хөл хорио тогтоосонтой холбоотой Zoom сүлжээг ашиглан онлайн байдлаар явагдах аж.  

Тус онлайн хуралд Монгол талаас эмч мэргэжилтэн, эмнэлгийн байгууллага, эрүүл мэндийн аялал жуулчлалын агентлагууд оролцох бөгөөд БНСУ-ын Бусан хотын Лайн ап шүдний эмнэлэг эрүү нүүрний  гажиг засах 3D дижитал мэс засах техник  технологио танилцуулан  Бусан хот болон  Улаанбаатар хот цаашлаад хоёр улсын эрүүл мэндийн салбар хооронд туршлага солилцох цаашид хамтран ажиллахтай холбогдуулан санал бодлоо солилцоно.

Энэхүү арга хэмжээ нь хоёр хотын хамтын ажиллагаа, итгэлцлэлийг нэмэгдүүлж цаашид онлайн хурал семинарыг тогтмол зохион байгуулах бололцоог нээхээс гадна олон талт арга хэмжээгээр дамжуулан “Корона-19”-ийн  дараах хоёр хотын хамтын ажиллагааны төвшинг нэг шат ахиулана гэдэгт итгэлтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622123
0 эможи

keyboard_arrow_up