ШӨХТГ: Univision багцыг автоматаар сунгадгаа зогсоон, интернетийн хурдыг шалгаж шийдвэрлэнэ ШӨХТГ: Univision багцыг автоматаар сунгадгаа зогсоон, интернетийн хурдыг шалгаж шийдвэрлэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШӨХТГ: Univision багцыг автоматаар сунгадгаа зогсоон, интернетийн хурдыг шалгаж шийдвэрлэнэ

2020 оны 12 сарын 19

Arslan.mn

Univision Mongolia компани багцыг автоматаар сунгадгаа зогсоон, интернетийн хурдыг шалгаж шийдвэрлэх боллоо гэж ШӨХТГ-аас мэдээлэв. 

  • Нийт санал хүсэлт, гомдол мэдээллийг төрөлжүүлэх, төрөлжилт тус бүрээр хэрэглэгчдэд хүрэх мэдээллийг бэлтгэн өөрийн сувгаар дамжуулан хүргэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх 
  • Үйлчилгээний багцтай холбоотой санал хүсэлтүүдийг судлан бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлтэй уялдуулан хэрэглэгчдэд хариу өгөх 
  • Гомдол гаргасан хэрэглэгчийн гэрээний дугаар, утасны дугаар тодорхойгүй байгаа тул Юнивишнийн гомдол хүлээн авах сувгаар хандуулсны үндсэн дээр тухайн хэрэглэгч тус бүрийн гомдлыг өөрсдийн системд шалган хариу өгөх
  • Төлбөр бодогдох системээс 1/3 алхмыг халж, тухайн суваг болон багцыг идэвхжүүлсэн өдрөөсөө 30 хоног бодогдох системийг нэвтрүүлэхээр вендор компанид захиалга өгч хэрэгжүүлэх
  • Хэрэглэгчид төлбөр, төлбөр тооцох болон төлөх аргачлал, багцын сунгалтыг цуцлах зааврыг өөрийн нийгмийн сүлжээний сувгаар дамжуулан мэдээлэх 
  • Интернэтийн хурдтай холбоотой мэдээлэл хүргэлтийг өөрийн сувгаар хэрэглэгчдэд хүргэх, интернетийн хурдтай холбоотой гарсан гомдлыг өөрийн гомдол хүлээн авах сувгаар авч, гомдол тус бүрийг шалган хэрэглэгчид мэдээлэх 
  • Автомат сунгалттай холбоотой мэдээлэл, сунгалтыг цуцлахтай холбоотой зааварчилгааг дахин боловсруулж хэрэглэгчид хүргэх 
  • Хэрэглэгч өөрийн идэвхтэй байгаа бүх багц, сувгийг цэнхэр дэлгэцээр хардаг функцийг нэвтрүүлэхээр боллоо. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
622110
2 эможи

Зочин
2020-12-19 13:11
ЗОЧИН
2020-12-19 13:03
ЖИНХЭН МОНИОПОЛ КОМПАНИ ДАА ХӨӨ
keyboard_arrow_up