Даваа гаригаас сурагчдын амралт эхэлж, 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл АМАРНА Даваа гаригаас сурагчдын амралт эхэлж, 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл АМАРНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Даваа гаригаас сурагчдын амралт эхэлж, 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл АМАРНА

2020 оны 12 сарын 18

Arslan.mn

Засгийн газрын 2020.11.23-ны өдрийн хуралдаанаар шийдвэр гаргасны дагуу ЕБС-ийн сурагчдын амралт энэ бямба гаригаас буюу арванхоёрдугаар сарын 19-нөөс эхэлнэ.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр заах ба сурагчид арванхоёрдугаар сарын 19-нөөс эхлээд хоёрдугаар сарын 1-нийг хүртэл теле хичээл судлахгүйгээр амрах юм.

Нэгдүгээр улирлын амралт 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм.

Харин их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны 1 дүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллээд, 2 дугаар сарын 15-н хүртэл амарна..

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын теле, цахим хичээлийг бататгах, суралцагчдын сурах үйлийг дэмжих зорилготой давтлагыг сургуулийн орчинд 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг зөвшөөрсөн тушаал гаргасан.

Гэвч халдвар нэмэгдээд байгаа учир УОК-оос Монгол Улс даяар ерөнхий боловсролын сургуулиудад давтлага өгөхийг 2021 оны нэгдүгээр сарын 1-н болтол хойшлуулсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622081
0 эможи

Зочин
2020-12-18 11:35
keyboard_arrow_up