Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна

2020 оны 12 сарын 18

Arslan.mn

Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн, цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларна.

2020 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 26-31 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн цас багатай газраар 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 19-23 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 19-нд Хангайн уулсаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд Алтайн салбар уулсаар, 22-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622076
0 эможи

keyboard_arrow_up