Хүнсний дэмжлэг үзүүлэх, түгээх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх ТҮР ЖУРАМ гаргалаа Хүнсний дэмжлэг үзүүлэх, түгээх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх ТҮР ЖУРАМ гаргалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хүнсний дэмжлэг үзүүлэх, түгээх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх ТҮР ЖУРАМ гаргалаа

2020 оны 12 сарын 17

Arslan.mn

Монгол  Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тушаалаар “Зорилтот бүлэг, эрсдэлд нөхцөлд байгаа иргэн, өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, түгээх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам”-ыг батлууллаа.

Журмаар хүнс, тэжээлийн дэмжлэгийн бараа, бүтээгдэхүүний үнийг тухайн орон нутгийн зах зээлийн үнээс хэтрүүлэхгүй байх, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжаар үзүүлэх хүнс тэжээлийн дэмжлэгийг зохицуулах юм.

Хүнс тэжээлийн шаардлагатай хүн амын зорилтот бүлэг, эрсдэлд нөхцөлд байгаа иргэн, өрхийг тодорхойлох шалгуурыг журамд заасны дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас батална.

Энэхүү журмыг аймаг, нийслэл, сум дүүргийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн байгууллага, МУЗН, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622061
0 эможи

Зочин
2020-12-17 20:01
Зочин
2020-12-17 13:33
keyboard_arrow_up