Дорноговь аймагт нэг оюутны түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ Дорноговь аймагт нэг оюутны түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дорноговь аймагт нэг оюутны түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ

2020 оны 12 сарын 04

Дорноговь аймагт очсон нэг оюутны түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ. PCR-ийн шинжилгээг ХӨСҮТ рүү илгээсэн бөгөөд албан ёсны хариу 1-2 хоногийн дотор гарна гэж тус аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргал хэллээ. 

Дорноговь аймгийн хувьд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 21 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан ​халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болох 438 иргэнийг 100 хувь шинжилгээнд хамруулжээ. Мөн дам хавьтлын 2009 иргэнийг илрүүлж тэдгээрийн 82 хувийг нь шинжилгээнд хамруулсан. Нийтдээ аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 26244 шинжилгээг 15620 хүнд хийгээд байна гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2899 автомашин Дорноговь аймгаас гарч, 3080 автомашин Дорноговь аймаг руу нэвтэрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621790
0 эможи

Зочин
2020-12-05 18:38
keyboard_arrow_up