Гэртээ орж чадаагүй хүүхдүүд түр хамгаалах байранд байна Гэртээ орж чадаагүй хүүхдүүд түр хамгаалах байранд байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гэртээ орж чадаагүй хүүхдүүд түр хамгаалах байранд байна

2020 оны 12 сарын 04

Дадлага сургуулилалтын үеэр хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр ажиллана

БЗД-ийн 4-р хороонд байрлах орон сууцны орцны жижүүр эмэгтэйгээс Covid-19-ийн халдвар илэрч, ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа.Түүний хоёр хүүхдийн шинжилгээ нь сөрөг гарч, гэртээ очиход байрны оршин суугчид нь дургүйцэж, гэрт нь оруулаагүй байна. Энэ талаар ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ хэллээ. дараах тайлбарыг өглөө. Тэрээр "Өчигдөр хоёр хүүхэд гэртээ орж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх хэрэгтэй. Хүүхдийн салбар ч гэсэн шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажиллах зарчим нь өөрчлөгдөж байна. Тухайн хоёр хүүхдийг хамгаалж түр хамгаалах байранд авсан. 21 аймаг, 9 дүүрэгт мэргэжлийн анги байгууллага ажиллаж байна. Сэлэнгэ аймагт халдварын улмаас 148 хүүхэд хараа хяналтгүй болсон. Тиймээс бид эдгээр хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Мөн хүүхэд хамгааллын 108 утсанд өдөрт 500 гаруй дуудлага ирж байна. Монгол улсын хэмжээнд 35 түр хамгаалах байр 250 гаруй хүүхдийг хамгаалахаар ажиллаж байна.  хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
621774
3 эможи

Подвольд амьдардаг иргэдийг төлөөлөв
2020-12-06 00:34
Ийм байж болохгүй ээ ард түмэн минь, в1-ээс дээш амьдардаг гэх оршин суугчид. Би ч дээш амьдардаг ч бас доор ч в1-д ч амьдардаг. Энэ зүгээр л ялгаварлан гадуурхах үзэл болоод бга бхгүй юу. Хөрш зэргэлдээ давхрын эсвэл дээд доод давхрых айл нь ингээд ороод ирвэл тэд лав ингэхгүй. Би сайн мэдэж бна. Манай байранд нэг айхтар адаарны ааштай бөх бий. Зан ааш үг хэл гэж замбараагүй, мунхаг, өөрсдөө үүдэнд гарч тамхи татдаг бж доош орж тамхи анхаллаа гэж уурлана, хаалгыг нь савна, өшиглөнө, бархирна, мөс хайлж унаж тогтсоны төлөө ус угаадас асгалаа гэж зөвхөн в1 рүү л дайрна, хүн бүр өөр шүүдээ. Ийм арчаагүй ахархан бодолтой хүмүүсийн хувьд подвольд амьдардар ажилладаг хүн бүр тэнэг мангуу заваан санагддаг. Яг үнэндээ гүй юм аа. Зүгээр л тэд өөрсдөө засаж янзалж цэвэрлэж чадаагүй зүйлээ арчлаад орох орноо болгосны дараа дайрдаг тийм л шунахайчууд.
Badmaa
2020-12-05 19:07
hoorhii Mongol orond heden mayngaaraa baidag jiriin neg orh tolgoilson eejiig ymar ih ad uzej bnaa ene hun ovdson ni bh l uzegdel sh dee! Bidnii hen ch ene ovchnoor ovdoj bolno sh dee! Ene emegtei setgel ni ymar ih zovj bgaa bol doo! hurdan edgeerei! Ene eejid saihan setgeleer handaarai humuus ee!
иргэн
2020-12-05 00:01
Үнэндээ бол жижүүрийн байдаг жижиг өрөө бол ажлын байр болохоос хүн амьдрах байр биш. Ариун цэврийг сахих ямар ч бололцоогүй. Хүүхдүүдэд ч хүүхэд хамгааллын төвд илүү дээр л байна ядаж ээжийгээ гарч иртэл
Бат
2020-12-04 20:52
Сайн хүн байж болноо. Монголд орох оронгүй ийм хүмүүс зөндөө байгаа, бас энэ хүн хүн амьдрах боломжгүй байрны хонгилд дулааны шугамын хажууд хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа нь эмгэнэл юм шүү дээ. Орцны хүмүүсийг буруутгах юун. Эрсдэлтэй ш дээ. Төр засаг ийм хүмүүсийг хүн шиг амьдруулдаг болгоосой доо
Зочин
2020-12-04 12:53
Хүний мөн чанар нь энэ шүү дээ хэнд ч буруугүй
zochin
2020-12-04 12:48
hogiin garuud ve . ter humuus ni bugd tusaasai
Зочин
2020-12-04 12:33
iimerhvv huwia bodson hvmvvs uwchluh n harin amarhan bj medne sh vrgelj aij emeeged bhar darhlaa chn ter hereer unana bvh yumig taiwnaar saihnaar hvleej aw ydaj l darhlaa chn unahgvi uwdsun ch hungun hvrne
Зочин
2020-12-04 12:33
Zochin
2020-12-04 12:07
Neeree arai denduu ymaa huwia bodson zantai humuus hun owdood l biz ooroo owdii ged owdchihson uu owchin helj ireh bishde
Зочин
2020-12-04 11:49
Орцны жижүүр хүн бишүү та нарын нус цэрийг л цэвэрлэж байгаад өвдсөн биздээ
keyboard_arrow_up