ХХААХҮЯ: Өвөлжилтийн бэлтгэлийн талаар ЦАХИМААР ХУРАЛДЛАА ХХААХҮЯ: Өвөлжилтийн бэлтгэлийн талаар ЦАХИМААР ХУРАЛДЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Өвөлжилтийн бэлтгэлийн талаар ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2020 оны 12 сарын 03

Arslan.mn

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон яамны холбогдох  газар, хэлтсийн дарга нар өнөөдөр аймгуудын Хүнс, хөдөө аж аж ахуйн газрын удирдлагатай цахим хурал хийлээ.

Цахим хурлаар өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд аймаг, орон нутагт хийж байгаа ажил, махны хангамж, хот хоорондын хүнс тээврийн зохицуулалт, отор нүүдэлтэй холбоотой асуудлыг ярилцсан юм.

Орон нутагт хүнсний хангамжийн тухайд ямар нэгэн хүндрэл үүсээгүйг энэ үеэр дурдав.

Зуншлагын байдал, дараалсан цас, хүйтны эрч чангарсны улмаас зарим аймагт тухайлан анхаарал хандуулах шаардлага үүсжээ.

Аймаг, сумдын холбогдох албаныхан, малчид өвөлжилтийн бэлтгэл хангахад дор бүртээ хариуцлагатай хандах, коронавирус цар тахлын эгзэгтэй үед халдваргүйжилтийн дүрэм журам сахихад анхаарах, отроор өвөлжиж байгаа зэргэлдээ аймаг, сумдын малчдын тооцоо судалгаа, уялдаа холбоог зохицуулахыг яамны удирдлагууд үүрэг болголоо.  

Arslan.mn

Мөн ХХААХҮЯ саяхан НҮБ-ын ХХААБ-тай хамтран өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад өвс тэжээл бэлтгэх зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжүүлэхээр болсныг энэ үеэр мэдэгдэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621757
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up