С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэргийг нэгтгэн, ӨНӨӨДӨР ШҮҮНЭ С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэргийг нэгтгэн, ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэргийг нэгтгэн, ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

2020 оны 12 сарын 03

Arslan.mnНийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд арванхоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис" -ийг үүсгэн байгуулагч Ч.Давааням  нарт холбогдох шүүх хурал болсон. Улмаар давж заалдах шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэргийг нэгтгэх шүүхийн шийдвэр гарсан юм. 

Ингэснээр өнөөдөр /2020.12.03/  товлогдсон  С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэрэг С.Баяр, Ч.Давааням нарын хэрэгтэй нэгтгэн шүүгдэх юм.

С.Баяр, Ч.Давааням нарын биеийн байдал хэвийн, Цагдан хорих 409 дүгээр ангид хоригдож байгаа аж. Мөрдөх байгууллагаас Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчрах талаар холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621730
0 эможи

Зочин
2020-12-03 12:06
keyboard_arrow_up