Батлагдсан тохиолдлуудын 71 хувьд эхний шинжилгээгээр коронавирус илэрч байна Батлагдсан тохиолдлуудын 71 хувьд эхний шинжилгээгээр коронавирус илэрч байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Батлагдсан тохиолдлуудын 71 хувьд эхний шинжилгээгээр коронавирус илэрч байна

2020 оны 12 сарын 02

ЭМЯ : Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэг ширхэг оношлуурыг 4.9 ам.доллароор захиалан ашиглаж байна

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр халдвар авсан хүмүүсийн 71 хувьд эхний шинжилгээгээр онош нь батлагдсан хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр “Тандалт, судалгаа ойрын хавьтлыг илрүүлэх үйл ажиллагаа үргэлжлэн идэвхтэй явагдаж байна. Улаанбаатар хотод нийт ойрын хавьтлын 1,063 хүн бий. Үүнээс 386-д нь гурван удаа шинжилгээ хийсэн бол 822 хүнд хоёр удаагийн шинжилгээ хийгээд байгаа.

Ер нь батлагдсан тохиолдлын илрүүлгийг хийхэд 71 хувьд нь эхний шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан онош нь батлагдаж байгаа бол 26 хувь нь хоёр дахь давтан шинжилгээгээр, 3 хувь нь гурав дахь давтан шинжилгээндээ онош батлагдаж байна.

Түүнчлэн нийт батлагдсан тохиолдлууд халдварын нууц үеийн хугацаандаа буюу 1-14 хоног дотроо онош нь батлагдаж байгаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621709
1 эможи

keyboard_arrow_up