СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутагт ослын улмаас хоёр хүн амиа алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутагт ослын улмаас хоёр хүн амиа алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутагт ослын улмаас хоёр хүн амиа алджээ

2020 оны 12 сарын 02

Arslan.mn

Өчигдөр зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ.

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Уурхайн зам гэдэг газар "Зам тээврийн ослын улмаас автомашины эд ангид хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна" гэсэн дуудлага 2020 оны 12 дугаар сарын 1-ний 15:18 цагт ирсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид гурван км замыг туулан 15:23 цагт очиход “Тоёота Креста” загварын суудлын автомашин, “Фотон” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн осол гарчээ.

Ослын улмаас суудлын автомашины жолооч 19 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, 17 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсныг 4 цаг гаруй  ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг холбогдох албанаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621700
0 эможи

Зочин
2020-12-02 12:50
keyboard_arrow_up