Бүх байгууллага хүргэлтээр бараагаа худалдаалах боломжтой Бүх байгууллага хүргэлтээр бараагаа худалдаалах боломжтой
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Бүх байгууллага хүргэлтээр бараагаа худалдаалах боломжтой

2020 оны 11 сарын 30

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэх талаар Засгийн газрын хуралдаан өчигдөр дуусаж 18 байгууллагын үйл ажиллагааг нээхээр болсон. Үүнд:

1.Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

2.Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга

3.Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж

4.Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

5.Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

6.Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал

7.Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар

8.Банк санхүү, хөрөнгийн бирж

9.Оршуулга

10.Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт

11.Шүүх, прокурор

12.Онлайн худалдаа

13.Хэвлэх, сав баглаа боодол

14.Модон эдлэл, материалын үйлдвэрлэл

15.Хүргэлтийн үйл ажиллагаа

16.Боловсруулах үйлдвэр, арьс шир ноос ноолуур, барилгын материал

17.Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

18.Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/-ийн үйл ажиллагааг хязгаарлахгүй юм.

Эх сурвалж:www.polit.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621648
0 эможи

Зочин
2020-12-01 19:31
Зочин
2020-11-30 15:55
keyboard_arrow_up