“Өдөрт 7207 төрийн албан хаагч бэлэн байдлыг сахиулж ажиллаж байна“ “Өдөрт 7207 төрийн албан хаагч бэлэн байдлыг сахиулж ажиллаж байна“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Өдөрт 7207 төрийн албан хаагч бэлэн байдлыг сахиулж ажиллаж байна“

2020 оны 11 сарын 29

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр дараах мэдээлэл өглөө. 

Тэрбээр “ Сүүлийн 48 цагийн байдлаар 143 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн.

Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 9,560 иргэн гэрийн ажиглалтад байгаа. Гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаанд иргэд халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахиж байхыг дахин сануулъя.

Улаанбаатар хотын 26 тусгаарлан ажиглах байранд 1,403 иргэн байна.

Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан аймагт нийт 953 иргэн ажиглалтад байгаа. Нийлбэр дүнгээр 2,356 иргэн ажиглалтад байна. Ойрын хавьтлын 217 иргэнийг нэмж тусгаарласан.

Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 202, шалган нэвтрүүлэх товчоодод 300, явган эргүүлийг 4241 албан хаагч ажиллаж байна. Шинжилгээ авах ажлыг эмнэлгийн байгууллагын 1162 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд өдөрт нийтдээ 7200 гаруй төрийн албан хаагч Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сахиулж, халдвар хамгаалалтыг хангаж ажиллаж байна.

Иргэдийг бөөгнөрүүлэхгүйн үүднээс урьдчилан зохион байгуулалт хийсэн ч техникийн шалтгаанаас болоод ирсэн дарааллаар нь оруулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Ирсэн хүмүүсийг харахад өнөөдөртөө багтаад шинжилгээндээ орж амжихаар байна. Дотор орж ажилтай танилцахад нэг иргэнээс гурван минутад багтан шинжилгээ авч байна. Бид өглөөнөөс хойш бүх цэгүүдээрээ тойрч ажил байдалтай нь танилцаад явж байна” гэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621612
0 эможи

Зочин
2020-11-29 14:22
keyboard_arrow_up