Отор дагасан дажин намжив Отор дагасан дажин намжив
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Отор дагасан дажин намжив

2020 оны 11 сарын 24

Коронавиурс монголчуудыг дөмөгхөн чангалав. Улсын онцгой комиссоос гамшгийн үеийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоолоо. 2008 оны долоодугаар сарын 1-ний маргааш Онц байдал зарласныг эс тооцвол ийм хатуу дэглэмтэй анх удаа нүүр тулсан гэхэд монголчууд харин ч сахилга бат сайтай байна. Энэ хугацаанд дотооддоо алдсан халдварын хэд хэдэн голомт байгааг илрүүлээд, тархалтыг хумиад авлаа. Хорио үр дүнгээ өгөв.

Яг энэ үйл явдалтай зэрэгцээд өвлийн тэргүүн сар морилж, хүйтний эрч чангарч эхлэв. Отор хийхээр мордсон малчид очсон газар бүртээ хөөгдөж туугдлаа гэсэн гомдол тасраагүй. Мал дагасан тэднийг наашаа гэх нь байтугай малаас нь дор үзэх хүйтэн сэтгэлтэн цөөнгүй болсон цаг. Угаасаа Монгол орны мал сүрэг бэлчээрийн даацаасаа хамгийн багадаа 3-5 дахин хэтрээд талийж өгсний гор ч гэж хэлж болмоор. Зөвхөн энэ онд Монгол Улсын хэмжээнд бараг 9 сая орчим мал отроор өвөлжинө.

Эх орон дотроо эх оронгүй болох шахсан оторчдод хүний ёсоор хандахыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан аймгуудын Засаг дарга нартай 11-р сарын 16-нд цахимаар хуралдахдаа даалгаж, хөөж туухыг хатуу хориглов. Засгийн газрын хуралдаанаар ч энэ асуудлыг хэлэлцүүлж, албажуулсан байдаг. Энэ шийдвэр гарснаас хойш 10 орчим хоногийн дотор отор хийж яваа малчидтай зүй бусаар харилцсан, хөөж туусан гомдол татарч, цэгцэндээ ороод авлаа. Сайдын өгсөн үүрэг, дарга нарт тавьсан хориг отроор яваа малчдад эерэг үр дүн дагуулав.

Өвлийн жавар чангарсан өдрүүдэд монголчуудыг идшээ бэлдэх том ажил хүлээж байна. Түүнээс цааш малчдын хувьд нэг хэсэгтээ ажин түжин амьдарна. Отор хийж очсон нутгаас нь хөөхгүй байх шийдвэр 2021 оны 4-р сарын 1 хүртэл хүчинтэй тул хавар хүртэл зай байна хэмээн оторчид өгүүлж сууна. Хөхөө өвлийн хүйтнээр хөөгдөхгүй болсондоо тэд сэтгэл амарсан ч цаана нь чилийсэн урт хахир хавар байгааг тооцоолж л буй. Ямартай ч отор дагасан дажин намжлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621496
0 эможи

Зочин
2020-11-24 22:35
Сайн байна бох болхоороо хичээх хэрэгтэй зарим нэг малчид дэндүү ухамсар дор шүү би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн бодолтой.
Зочин
2020-11-24 13:27
keyboard_arrow_up