НЭГ ХОНОГТ: Өчигдөр 75 хүн эрүүлжүүлэхэд хоножээ НЭГ ХОНОГТ: Өчигдөр 75 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НЭГ ХОНОГТ: Өчигдөр 75 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

2020 оны 11 сарын 23

Цагдаагийн байгууллагын 102 утсанд энэ сарын 22 буюу өчигдөр 594 хүн хандаж, гомдол мэдээлэл өгсөн байна.

Эдгээр мэдээллийн 269 нь зөрчлийн, 20 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байжээ. Зөрчлийн дуудлагын 10 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 43 нь олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан, 50 нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 75 нь эрүүлжүүлэх арга хэмжээ авахаар дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Харин гэмт хэргийн шинжтэй дуудлагын 3 нь хүний биед ноцтой гэмтэл учруулсан, 17 нь хүний биед халдсан дуудлага ирсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн 38 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх өдрийнхтэй харьцуулахад 3 дуудлагаар бага байгаа юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621459
0 эможи

Зочин
2020-11-23 18:47
Зочин
2020-11-23 14:56
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up