​Б.Ууганбаяр: Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдийг аппликейшнээр хянана ​Б.Ууганбаяр: Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдийг аппликейшнээр хянана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

​Б.Ууганбаяр: Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдийг аппликейшнээр хянана

2020 оны 11 сарын 23

Arslan.mn

ЭМЯ, ХӨСҮТ-ээс 11:00 цагт хийсэн мэдээллийн үеэр Улсын онцгой комиссийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд тусгаарлан ажиглах 28 байранд 1607 иргэн, орон нутагт 33 байранд 692 иргэн, улсын хэмжээнд нийт 2299 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Өчигдөр 146 иргэнийг  тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн Онцгой Комисстой хамтран гүйцэтгэсэн. Гэрийн тусгаарлалтад байх хугацаа 14 хоног байна. Гэртээ гарсан иргэдийг гар утсан дахь аппликейшнээр дамжуулан хянана" гэлээ.

 Халдварын хамгийн том голомт болох Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар 279 иргэн тусгаарлалтад байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621454
0 эможи

Зочин
2020-11-23 18:48
Зочин
2020-11-23 12:42
keyboard_arrow_up