ТЦА: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 жолооч илрүүлж, 7-г нь баривчилжээ ТЦА: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 жолооч илрүүлж, 7-г нь баривчилжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 жолооч илрүүлж, 7-г нь баривчилжээ

2020 оны 11 сарын 23

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 13 жолоочийг илрүүлжээ.

Тодруулбал, нийслэлд  10, орон нутагт 3  жолооч нийт 13 жолоочийг илрүүлж, 7 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулж хуулийн хариуцлага тооцсон байна.

Арваннэгдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 107 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 81 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.

Ноцтой зам тээврийн ослын улмаас  орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

  • 2020.11.21-ний өдрийн 13 цаг 55 минутын орчим Архангай аймаг Ихтамир сум, Хөх нуур баг “Сүмт” гэх газар /сумын төвөөс баруун урагш 70 км/ шороон замд Toyota Landcruiser-80 маркийн Н жолоочтой автомашин хүч алдан ухарч явган зорчигч 36 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироожээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд, жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй гэртээ байж, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
621440
1 эможи

Зочин
2020-11-23 12:40
keyboard_arrow_up