Мэргэжлийн хяналтын байгууллагын 1400 албан хаагч хяналт тандалт хийн ажиллаж байна Мэргэжлийн хяналтын байгууллагын 1400 албан хаагч хяналт тандалт хийн ажиллаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагын 1400 албан хаагч хяналт тандалт хийн ажиллаж байна

2020 оны 11 сарын 21

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт гээд тусгай чиг үүрэгтэй байгууллагын албан хаагчид ард олны аюулгүй байдлын төлөө хичээн ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 24 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг хүргэе. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.11.19-ний 06:00 цагаас 2020.11.20-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 177759 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 367 объектын 127777 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Тухайлбал,  Монголика амралтын газарт 90 м.кв талбайд, Намуун зочид буудалд 150м.кв талбайд голомтын халдваргүйтгэлийг ЗӨСҮТ хийсэнд хяналт  тавив. Улсын хэмжээнд халдваргүйжүүлэлт хийх эрх бүхий 68 аж ахуйн нэгжийн 87 эрүүл ахуйч, 164 ариутгагч ажиллаж байна.

ОНЦЛОХ: Багахангай өртөө болон ойр орчмын 4800м2 талбай, Багануур зангилааны 5 обьектын 1356 м.кв талбайд хийгдсэн голомтын халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, халдваргүйжүүлэх уусмалаас дээж авч шинжлэхэд стандартын шаардлага хангасан байна. Түүнчлэн Чойр өртөөний төв байрны 632 мкв талбайд хийгдсэн голомтын халдваргүйжүүлэлт, Дархан өртөөнд тээш олгох, явуулах агуулахын 300 м2 талбай, төмөрзамын зүтгүүрийн депогийн амрах байрны 500 м2 талбайд хийгдсэн голомтын халдваргүйжүүлэлт, Дорноговь аймгийн Айраг өртөөний дэд станц, холбоо, Сайншанд өртөө, замын 4-р анги, татах хэсэг, эчвот, БОС-3 анги, ТҮГ, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төв, цагдаагийн өрөө, хамгаалалтын анги, холбооны, цомог зөрлөг зэрэг нийт 4932 м2  талбайд хийгдсэн голомтын халдваргүйтгэлд хяналт тавин ажиллаж мэргэжил арга зүйгээр хангалаа.

Оюутны 19 дотуур байранд тандалт хийж 23 зөрчил илрүүлснээс 12-ыг нь газар дээр нь арилгуулжээ. Тухайлбал, оюутны байранд эмчгүй, өрөө тасалгаа нь гэрэлтүүлэг, агааржуулалт хангалтгүй, тусгаарлах өрөөний цэвэрлэгээ муу, бэлэн байдал дутуу, оюутны байранд айлууд хамт түрээслэж байдаг, оюутнуудаар жижүүр хийлгэж халуун хэмжүүлсэн зэрэг зөрчил илэрчээ. Эдгээр 19 дотуур байрны 19217 м2 талбайд хийгдсэн халдваргүйтгэл хяналт тавьж, 208 оюутанд халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Нийтийн зорчигч тээврийн гурван компанийн 85 автобусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд тандалт хийж цэвэрлэгээ дутуу хийгдсэн, жолооч нарыг хамгаалах хувцсаар бүрэн хангаагүй, жолоочийн бүхээгийн тусгаарласан хаалт хийгээгүй зөрчлийг арилгуулах үүрэг өгч гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 38 эмнэлэгт хийж 29 зөвлөмж хүргүүллээ. Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусын халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношилгоо хийгдэж буй цэгүүдэд хяналт, шалгалт хийж зарим эмнэлэгт сэжигтэй тохиолдлыг тусгаарлах нөхцлийг хангаагүй, эм, хэрэгслийн нөөц хангалтгүй байсан тул бэлэн байдлыг хангуулах үүрэг даалгавар өгөв.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ: Ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн зургаан байгууллагад хяналт хийж илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан 6 удаагийн дээж авч, 36 ундны усны эх үүсвэр, ус түгээх байруудад эрүүл ахуйн хяналт шалгалт хийсэн байна. Иргэдийг хүн хооронд зай барьж маск, бээлийтэй үйлчлүүлэх, ус түгээгчдийг иргэдэд шаардлага тавьж үйлчлэх, ус түгээх байр, ус түгээх хоолойн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийхийг зөвлөсөн байна.

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 864 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавихад үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халууныг хэмжсэн бүртгэл хөдлөөгүй, халуун хэмжигчгүй, зай барих нөхцөл бүрдүүлээгүй, угаалга цэвэрлэгээ хангалтгүй, нөөц бүрдүүлээгүй зөрчил илэрсэн байна. Иймд зөрчлийг арилгуулах зөвлөмж өгчээ.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ГААЛИЙН ХЯНАЛТ: Улсын хилээр орсон нийт 1699 тээврийн хэрэгсэл, хилээр гарсан 1721 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэн, тээврийн хэрэгслийн жолооч нарт эрүүл мэндийн хяналт тандалт хийж, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч нарт  халдварын шинж тэмдэггүй илрээгүй байна. Улаанбаатар хотын гүний 15 гаалийн хяналтын бүсэд 117 аж ахуйн нэгжийн 2533.9 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт, шалгалтад хамрагдаж, 109 чингэлэг, 26  вагоны 25680 м2 талбайд хийсэн  халдваргүйтгэлд хяналт тавьж ажиллалаа.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 16 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт хийж хог хаягдлыг тээвэрлээгүй, зориулалтын бус газар хаясан зөрчлийн 77%-ийг арилгуулав. Хог хаягдал тээвэрлэх машин техникт өдөр бүр ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа ба ажилчид нэг удаагийн хувцас хэрэгсэлтэй ачилт хийж байна.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор зохих зөвшөөрөлтэй 16 тээврийн хэрэгслээр 366.2 тн түүхий нүүрс нэвтэрч 5 тээврийн хэрэгслээр 155 тн түүхий нүүрс дамжин өнгөрсөн байна.

Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн шахмал түлш борлуулах 23 цэгийн түлшний нөөц, хангамж, үйрмэг хаягдал, савлагааны байдалд хяналт хийж зөвлөмж өгчээ. Таван толгой түлш ХХК-ийн баруун болон зүүн бүсийн үйлдвэрт 2427.015 тн шахмал түлш үйлдвэрлэж, 2104,35 тн-ыг борлуулалтад гаргасан байна.

Эх сурвалж: SHUUD.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621396
0 эможи

Зочин
2020-11-21 13:30
keyboard_arrow_up