COVID-19: Гадуур хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх, тусгай зориулалтын уутанд хийж өлгөх хэрэгтэй COVID-19: Гадуур хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх, тусгай зориулалтын уутанд хийж өлгөх хэрэгтэй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Гадуур хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх, тусгай зориулалтын уутанд хийж өлгөх хэрэгтэй

2020 оны 11 сарын 19

Arslan.mn

Иргэн та шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарсан бол орж ирэхдээ үедээ юуг анхаарах талаар Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөгөөг бэлтгэснийг хүргэж байна.

Гэртээ орох үедээ: 
  • Гэртээ гадуур өмссөн гуталтай гэртээ явахгүй байх
  • Гадуур хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх, тусгай зохиулалтын уутанд хийгээд өлгөх
  • Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях
  • Гараа хөөсөртөл савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах
  • Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
  • Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх
  • Лифтээр зорчихгүй байх, шатаар явсан тохиолдолд бариулаас барихгүй байх 

 

Гэртээ байх үедээ:
  • Дэлгүүрээс худалдаж авсан болон гаднаас орж ирсэн бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих
  • Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах
  • Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх
  • Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх
  • Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих
  • Гэртээ тогтмол агаар салхи оруулах 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621330
0 эможи

keyboard_arrow_up