Б.Баатархүү: Хөдөө орон нутагруу хууль бусаар зорчих оролдлого хийсэн 28 иргэнийг илрүүлээд байна Б.Баатархүү: Хөдөө орон нутагруу хууль бусаар зорчих оролдлого хийсэн 28 иргэнийг илрүүлээд байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баатархүү: Хөдөө орон нутагруу хууль бусаар зорчих оролдлого хийсэн 28 иргэнийг илрүүлээд байна

2020 оны 11 сарын 16

Б.Баатархүү: Ажил эхлэх, тарах цагаар хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ зорчиж болно

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү: 

Хулгайн замаар зорчсон асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд хүнс тээвэрлэж явсан Говь-алтай аймгийн н.Энхмаа нь Говь-Алтай аймгийн 10 иргэн, Ховд аймгийн нэг иргэнийг тээвэрлэж явсныг илрүүлсэн. Хэнтий аймагруу дөрөв, Увс аймагруу хоёр нийт 28 иргэн нууцаар явж байгаад баригдаад байна. 

Цахим мэдээллийн технологийг ашиглан бооцоотой тоглоом тоглуулж байсан 13 цахим хуудасны 30 иргэнийг илрүүлж торгоод байна. 1995 н.Тулга, 1997 онд төрсөн н.Гантулга, н.Баянмөнх, н.Очиргэрэл, н.Болдхуяг гэх этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцох ажлыг хийж байна. 

Үүнээс гадна цахим орчинд худал мэдээлэл тараасан 39 иргэнийг тодруулж таван иргэнд зөрчлийн тухай хуулийн 500000 төгрөгөөр торгож, үлдсэн иргэдийг шалгах ажлыг эхлүүлээд байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621202
0 эможи

keyboard_arrow_up