З.МЭНДСАЙХАН: Нөөцийн махны нийлүүлэлт ТАСАЛДАХГҮЙ, НӨӨЦ ХАНГАЛТТАЙ бий З.МЭНДСАЙХАН: Нөөцийн махны нийлүүлэлт ТАСАЛДАХГҮЙ, НӨӨЦ ХАНГАЛТТАЙ бий
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.МЭНДСАЙХАН: Нөөцийн махны нийлүүлэлт ТАСАЛДАХГҮЙ, НӨӨЦ ХАНГАЛТТАЙ бий

2020 оны 11 сарын 16

Будаа, ургамлын тос зэргийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөхөөр боллоо

Улсын онцгой комиссын гишүүд цаг үеийн асуудлаар  мэдээлэл өглөө. Энэ үеэр нөөцийн махны асуудлаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Улаанбаатар хотын махны  өдрийн дундаж хэрэглээ 110-130 тонн байдаг. Дэглэм тогтоосонтой холбоотойгоор  өдөрт 350-470 тонн махыг нийслэлд нийлүүлж байна. Нөөцийн махны нийлүүлэлт хангалттай байгаа.

Өчигдрөөс 200 тонн махыг 17 цэгээр худалдаалсан, цаашид цэгүүдийг нэмэхээр судалж байна. Нөөцийн мах дуусаж магадгүй гэж иргэд бөөгнөрөл үүсч, дэглэм зөрчигдөх явдал гарсан. Цаашид дэглэмийг 14 хоногоор сунгасан ч мах болон хүнсний хүндрэл үүсэхгүй” гэсэн юм. Түүнчлэн хот хооронд хүнсний тээврийн машиныг чөлөөтэй нэвтрүүлж байгаатай холбоотойгоор орон нутаг руу хүнс тээврийн машинд нууцаар зорчих зөрчил илэрч байгааг З.Мэндсайхан сайд хэлж, ийм эрсдэлтэй үйлдэл гаргахгүй байхыг хүслээ.  Өнгөрсөн жилийн тухайд 11 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн бол энэ жил 20 мянган тонныг бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс хавар нөөцийн мах дутахгүй, махны үнэ өсөхгүй гэдэг хариултыг өглөө.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621200
1 эможи

иргэн
2020-11-17 08:43
Хүнсээ гэртээ авч овоолчхоод л төрөөс мөнгө нэхээд байхаа болиосой.
иргэн
2020-11-16 19:26
мах магнаг болжээ ард түмэнээ өглөө 8аас очерлуулж 10цагт мах нь ирж 13цагт мах дуусч маргааш ирэхгүй мэдэв үү гэж айлгаад л мэдэхгүйээ зурагтаар мах их бий битгий санаа зов ч гэх шиг ам ажил нь зөрөөд яаж зохицуулаад байгаа юм бүү мэд очерлоод олдохгүй мах гэрээсээ гарахгүйгээр олдох ууУОК ажлаа хийж чадахгүй байна даа яах вэ
keyboard_arrow_up