ЦЕГ: Гамшгийн үед цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцвэл 7-30 хоног баривчилна ЦЕГ: Гамшгийн үед цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцвэл 7-30 хоног баривчилна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Гамшгийн үед цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцвэл 7-30 хоног баривчилна

2020 оны 11 сарын 16

Цар тахалтай тэмцэх зорилгоор улсын хэмжээнд явган болон автомашины хязгаарлалт хийж буй энэ үед ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс шалгалтын ажлыг хийж байна. 

Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 33 настай иргэн “А” нь Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд “Бүх нийтийн бэлэн байдал” зарласан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дэглэмийг зөрчиж төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж үг хэлээр доромжилсон үйлдэл гаргасан.

Уг асуудалд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын III дугаар хэлтэс тухайн иргэнд хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.

-Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих

2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн тус хуулийн 15.2 дугаар зүйл. Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах

2.1.төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан; Иймд иргэд та бүхэн улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж гэрээсээ гарахгүй байж дэглэмээ сайтар баримталж төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621181
6 эможи

Эрка
2020-11-20 07:13
Зөв шүү шаардлагаа биелүүлж амьдарцгаая
Зочин
2020-11-17 13:00
Алба хаагчдад харилцааны өндөр ёс зүйтэй байх талаар заах хэрэгтэй. Тийм байгаад иргэд иймэрхүү үйлдэл гаргавал иргэн өөрөө хатуу хариуцлага хүлээдэг байхад болно.
Irgen
2020-11-16 22:21
Tsagdaa nart uchir ih bii shuu ! Ted huntei haritsahdaa arai l heterhii baidag...!
иргэн
2020-11-16 22:04
Харьцааны соёлгүй, бүдүүлэг арчаагүй онгироо дээрэлхүү новшийн цагдаа нараа эхлээд сурга, хүнтэй зөв харьцвал хэн ч буруу харьцахгүй, арчаагүй малнууд, хүний муу цагдаа гэдгийг монгол хүн бүр хэлж бна, яагаад гэдгийг бодож үзсэн үү малнуудаа, төрийн хувцас өмссөн хулгайч рекетчид шдээ, захын иргэн хэлнэ за
Зочин
2020-11-16 17:01
Маш зөв. Тиймэрхүү явдлыг таслан зогсоох хэрэгтэй.
Зочин
2020-11-16 14:22
Зочин
2020-11-16 13:40
Гамшгийн үед анхнаас нь өндөр шийтгэл өгж бусдад нь сургамж болгох хэрэгтэй
keyboard_arrow_up