ГССҮТ: Унаж гэмтэх нь осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан байсаар байна ГССҮТ: Унаж гэмтэх нь осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан байсаар байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ: Унаж гэмтэх нь осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан байсаар байна

2020 оны 11 сарын 12

Жил бүр уналтын шалтгаанаар 39-64 мянган хүн гэмтэж бэртэж байгаа нь осол гэмтлийн шинэ тохиолдлын 38.8%-ыг эзэлж, тэргүүлэх шалтгааны нэгдүгээрт ордог. Унаж гэмтэх тохиолдол нь жилээс жилд өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 10000 хүн амд ноогдон шинэ тохиолдлын түвшин 2016 оныг 2019 онтой харьцуулахад 73 промиллээр өссөн байна.

Унаж гэмтсэн тохиолдлыг хүйсээр авч үзвэл 55.3% нь эрэгтэй, 44.7% нь эмэгтэй байна.

Уналтын шалтгаант өвчлөлийн тохиолдлын түвшин 0-49 насны эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс өндөр байгаа бол 50-с дээш насанд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс их унаж гэмтсэн байна.

Уналтын шалтгаант өвчлөлийн тэргүүлэх шалтгаан

  1. Нэг түвшин дээр халтир, тээглэж бүдэрч унах – 53.5%
  2. Шат гишгүүрээс ойчих – 10.9%
  3. Нэг түвшин дээр цас мөсөн дээр унах – 7.1%
  4. Хүнтэй мөргөлдөх буюу түлхэгдэн ойчих – 5.0%
  5. Тоглоом ба спортын талбайгаас ойчих 4.2% орж байна.

Монгол улсын хэмжээнд 2016-2019 онд 10804 гэмтэл, хордлого, гадны шалтгаант нас баралт бүртгэгдсэн бөгөөд үүний 6.6%-ийг унаж гэмтсэн шалтаант нас баралт эзэлж байна. Уналтын шалтгаант нас баралтын түвшин 70-с дээш насанд бусад насны бүлэгтэй харьцуулахад өндөр байна. Уналтын шалтгаант нас баралтыг барилга, байгууламжаас ойчих, нэг түвшин дээр халтирч, тээглэж, бүдэрч унах, шат гишгүүрээс ойчих, нэг түвшингээс өөр түвшин рүү ойчих, нэг түвшин дээр цас, мөсөн дээр унах шалтгаанууд тэргүүлж байна.

Унаж гэмтсэн хүмүүс тохой ба шууны гэмтэл, шагай ба тавхайн гэмтэл, толгойн гэмтэл их авдаг байна. Уналтын шалтгаант өвчлөл нь намрын улиралд хамгийн их бүртгэгддэг. Уналтын шалтгаант өвчлөлийн тохиолдлын түвшин нийслэл болон төвийн бүсийн аймгуудад өндөр байгаа бөгөөд Улаанбаатар хот улсын дунджаас Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Говь-Алтай, Төв, Хэнтий аймгууд аймгийн дунджаас өндөр байна.

ОСОЛ ГЭМТЛЭЭС урьдчилан СЭРГИЙЛЦГЭЭЕ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621089
0 эможи

Зочин
2020-11-12 12:30
keyboard_arrow_up