“Шилэн данс”-наас үүдэж, Х.Бадамсүрэн, Л.Оюун-Эрдэнэ нарын бие чилээрхэв үү “Шилэн данс”-наас үүдэж, Х.Бадамсүрэн, Л.Оюун-Эрдэнэ нарын бие чилээрхэв үү
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Шилэн данс”-наас үүдэж, Х.Бадамсүрэн, Л.Оюун-Эрдэнэ нарын бие чилээрхэв үү

2020 оны 11 сарын 07

Зам, тээврийн хөгжлийн  Дэд сайд асан Б.Цогтгэрэл байгууллагуудын санхүүтэй холбогдох хууль бус ажиллагааг “Шилэн данс”-ны мэдээлэлд тулгуурлан мэдэгдэх болсноор чамгүй хугацаа өнгөрчээ. Тиймдээ ч түүнийг “Шилэн” Цогоо гэхээр андахгүй мэднэ. Тэгвэл “Шилэн” Цогоо уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Шилэн данс”-н дахь мэдээллийг нийтэд дэлгэсэн.

Тус үйлдвэрийн захирлаар УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн ажилладаг бөгөөд охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102,385,101 төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн данснаас Канадын “Торонто”-гийн Их сургууль руу шилжүүлжээ. Мөн нэг ширхэг унадаг дугуйг 20 сая төгрөгөөр худалдан авсан зэрэг мэдээллийг дэлгээд байна.

“Саалийн үнээ” гэгдэх тус үйлдвэр нь татварт чамгүй орлого бүрдүүлдэг хуруу дарам цөөн байгууллагуудын нэг хэдий ч ийнхүү эрх мэдэлтнүүд нь мөнгийг дураар зардаг, улсад их хэмжээний хохирол учруулдаг байдал байсаар байна.

Үүнээс гадна Х.Бадамсүрэн захирал массажны сандал 54 сая төгрөгөөр авдаг, мөнгөн аяганы урьдчилгаа төлбөрт 8,3 сая төгрөг шилжүүлдэг, унаагаа солихдоо 512 сая төгрөгөөр тус тус худалдан авдаг гээд хэрхэн мөнгө “хусаж” болох бүх боломжийг ашигласан нь харагдана. Гэтэл Х.Бадамсүрэнгээс гадна тус газрын зарим захирал, хурган дарга нар ч Ерөнхий захирлаасаа дутахгүй мөнгө гулгуулдаг нь ч нотлогдсоор байна. Тухайлбал, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан захирал Д.Дэлгэрбаяр эмчилгээний зардалд 219.063.796 төгрөг гаргуулан авсан нь “Шилэн данс”-наас гэрэлтэв.

Харин “Шилэн” Цогоогийн буянаар төрийн өмчит компанид бий болсон хууль бус зүйлийг илчилсэн учраас Х.Бадамсүрэн захиралд хариуцлага тооцохоос өөр аргагүй болсон. Гэтэл эрхэм захирлын бие гэнэт чилээрхэн, эмнэлэгт хэвтэж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй “Эрдэнэт” үйлдвэрт “Онц байдал тогтоон шалгаж байгаа” хэмээн сүржигнэж байсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ч таг дуугүй. “Онц байдал” нэрийн араар чухам ямар асуудал өрснийг ч шалгах асуудал хөндөгдөж байгаа. Харин “Онц байдал” зарласан Л.Оюун-Эрдэнэ ч мөн эмнэлэгт хэвтэж байгаа гэх мэдээлэл бий. Хууль, журамд зааснаас харвал аливаа байгууллагын удирдлагыг халах солих шаардлага гарвал эмнэлэгт хэвтэж байхад юм уу, ээжлийн амралттай байхад нь шийдвэр гаргаж болдоггүй. Тиймээс холбогдох этгээдүүд нийгэмд газар авч байгаа шуугианыг намдаахаар шийдсэн бололтой.

О.Баяр

Эх сурвалж: Түмэн.мн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
620975
8 эможи

Зочин
2020-11-10 09:00
30 жил ингэж идсэн гээд бодоцгоо одоо ч идсээр яах уу
Зочин
2020-11-10 08:37
Цогоо сайн залуу шүү. Энд тэндээс дарамтлах вий дээ болгоомжтой байгаарай Цогоо
Зочин
2020-11-09 12:06
shalguulax boloxoorool manaixan biye ni muudaj emneleg baraaddag moda togsox boloogui yu esvel nugel nudeeree garch bgaa ni ene uu
зочин
2020-11-08 07:36
Бие нь муудсан бол хурдан чөлөөлж улсын ажлыг бодооч ээ ЕС аа . Монголын ганц саалийн үнээгээ хөгшин өвчтөн өөс салгаж хайрла.
Irgen
2020-11-08 05:15
Oyun erdeniig muulah hereggyiee.shudarga temcliig zorigtoigoor ehlyylsen ene hyniig demjih heregtei.odoo ard olnii demjleg tyynd mash ih heregtei baina.Hyrelsyh manang hamgaalj tymnii ehlyylsen shudarga temcliig busniulj baina.shudarga temcel yalgah bolno
wasasa
2020-11-07 21:53
Oyun-Erdnee ch ugaasaa buzar luivarchin daa.nuguu tugjiliin utree nertei 3.2 terbumiin unetei haalga ni u bolson?
Зочин
2020-11-07 21:10
Угаасаа л ойлгомжтой ш дээ. Шударга дүр эсгэн гэнэн иргэдийн итгэлийг олж бараг л бослого зохион байгуулаад хамгийн том хөрөнгөнөөс хуу хамж эхэлсэн. Долигонож долоож байж байр суурь олоод түүнийгээ огцруулна гэж сүржигнээд боломжийг ашигладаг шуналтай гэдэг нь бараг л мэдэгдэж байсан ш дээ
Зочин
2020-11-07 20:12
Оюун эрдэнэ шиг албан тушаалын долдой Бадамсүрэн хэмээх шуналт араатны үүднээс сугарна гэж үү... хүрэлсүхийн шүд нь бадамсүрэн юм биш үү...
Зочин
2020-11-07 15:44
худал ч поп оюун-эрдэнэ
2020-11-07 15:18
Бэрс гэгч хувийн жижигхээн хэн ч ордоггүй сургууль төгссөн оюун-эрдэнэ Монгол улсыг удирдлаа юу ??? Чадахгүй л байхгүй юу
keyboard_arrow_up