УХТЭ: Оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах “ЭРДМИЙН ЧУУЛГАН“ боллоо УХТЭ: Оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах “ЭРДМИЙН ЧУУЛГАН“ боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ: Оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах “ЭРДМИЙН ЧУУЛГАН“ боллоо

2020 оны 11 сарын 03

Arslan.mn

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг үндэсний оношилгоо эмчилгээний төвийн оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, харилцан туршлага солилцох, мэдлэг ур чадвараа хуваалцах, зорилготой 42 дахь удаагийн "Эрдмийн чуулган"-ыг амжилттай зохион байгууллаа.

Чуулганы хуралд нийт 40 илтгэл ирснээс эхний шатанд шалгарсан 16  илтгэлийг хэлэлцүүлж, түүнээс ШИЛДЭГ ГУРВАН ИЛТГЭЛ шалгаруулж, өргөмжлөл мөнгөн урамшуулал олголоо.

Шилдэг илтгэлүүдээр оношилгоо эмчилгээний шинэ тохиолдлын сан үүсэх, эмнэлгийн ажилчдад зориулсан сэтгүүл болгон хэвлүүлж эмч нар мэдээллээр хангагдах боломжийг бүрдүүлэх юм. 

Arslan.mn

Шүүгчдийн бүрэлдэхүүнд АУ-ны доктор, профессор, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш Г.Даваа, АУ-ны доктор, дэд профессор, АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын Бодлого зохицуулалтын газрын дарга А.Шийрэвнямба, АУ-ны доктор, дэд профессор, АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Молекул биологийн тэнхимийн ахлах багш Ж.Жамбалдорж, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн, НУ-ны доктор, Багшийн хөгжил, цахим сургалтын газрын дарга С.Хандмаа нар оролцсон юм. 

Arslan.mn

Шилдгээр шалгарсан илтгэлүүдэд: 

I байр:УХТЭ-ийн Нэгдсэн лабораторийн тасгийн Био анагаах судлаач Ж.Буджав "Хепатитийн в вирусийн гадаргуугийн жижиг антигенийн генийн дарааллыг CRISPR-CAS9 ашиглан өөрчлөх нь" 

II байр: УХТЭ-ийн Радиологийн тасгийн эрхлэгч М. Мөнгөнхуяг "Тархины хавдруудын тодосгогчтой соронзон резонанст томографийн шинжилгээнд T1-Cube and 3D fast spoiled gradient recall acquisition in steady state дарааллыг харьцуулан судалсан нь"

III байр: УХТЭ-ийн Дүрс Оношилгооны Төвийн дарга Б.Эрдэнэбулган "Дүрс оношилгооны хяналтан дор хөхний хоргүй хавдрыг соруулж авах мэс ажилбар буюу VABB эмчилгээ хийсэн тухай" 

Тусгай байр: УХТЭ-ийн Уушги судлалын тасгийн эмч  Э.Цээпил "Αльфа1-антитрипсиний дутагдал оношлогдсон тохиолдол"

ШИЛДЭГ ПОСТЕР: УХТЭ-ийн Мэс заслын 1-р тасгийн эмч Б.Ган-Эрдэнэ

Захирлын нэрэмжит шагнал: УХТЭ-ийн Ариутгал Халдваргүйтлын тасгийн халдвар судлаач  М.Орхон,  УХТЭ-ийн Нэгдсэн лабораторийн тасгийн эмч  Х.Жанибек нар тодорлоо. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620858
0 эможи

Зочин
2020-11-04 06:44
Зочин
2020-11-03 12:48
keyboard_arrow_up