ЦЕГ: “Сургагч багшийг чававхжуулах нь” сэдэвт давтан сургалтыг зохион байгууллаа ЦЕГ: “Сургагч багшийг чававхжуулах нь” сэдэвт давтан сургалтыг зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: “Сургагч багшийг чававхжуулах нь” сэдэвт давтан сургалтыг зохион байгууллаа

2020 оны 11 сарын 02

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвөөс Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн энэ оны А/24 дүгээр тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2020 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу “Сургагч багшийг чававхжуулах нь” сэдэвт давтан сургалтыг энэ оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд “CREATIVE MONGOLIA” буюу “Бүтээлч монгол” үндэсний сургалтын багтай хамтран “Blue mon” центрийн сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн чадавхжуулах сургалт нь дэлхий нийтэд багийн ажиллагааны шинэ хандлага болон хөгжиж буй тоглоом, оролцооны аргаар гишүүд нэгнээ илүү танин, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, багаар ажиллах чадварыг хөгжүүлж, хамт олныг идэвхжүүлэн уур амьсгалыг нэгтгэдэг “үйлдэн суралцах” олон улсын сургалтын арга, хэлбэрийг ашигласнаараа онцлог байв.

Сургалтад алба, нэгжийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, сургагч багш нар оролцсон бөгөөд дээрх сургалтад хамрагдсанаар багаар ажиллах, хамт олны дунд эерэг, дулаан харилцаа бий болгох, бусдад өөрийгөө таниулах, өөртөө итгэлтэй байх зэрэг чадвар, дадал эзэмшиж чадсан, шинэлэг сургалт болсон юм.   

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620828
0 эможи

Зочин
2020-11-02 11:11
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up