ЦЕГ: “Шилдэг хэсгийн байцаагч-2020” тэмцээн эхэллээ ЦЕГ: “Шилдэг хэсгийн байцаагч-2020” тэмцээн эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: “Шилдэг хэсгийн байцаагч-2020” тэмцээн эхэллээ

2020 оны 10 сарын 30

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу хэсгийн байцаагч нарын мэдлэг, ур чадвар, бие бялдарын бэлтгэлжилт, албандаа хандах хандлага, албаны үнэлэмжийг дээшлүүлэх, ажил мэргэжлийн аварга шалгаруулах зорилгоор Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас “Шилдэг хэсгийн байцаагч-2020” тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээний нээлт өнөөдөр /2020.10.29/ Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж, нээлтэд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, хурандаа Ц.Наранбаатар болон тэмцээний шүүгч, оролцогчид оролцлоо.

Энэхүү тэмцээн нь энэ оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Нарстай дахь Хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулагдана.

Тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 38 алба хаагч хууль, эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэг, бие бялдарын ур чадвараар өрсөлдөн шилдэгээ тодруулах юм.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620789
0 эможи

Зочин
2020-10-31 03:21
Зочин
2020-10-30 12:26
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up