УХТЭ: “Дэлхийн харвалтын эсрэг өдөр“-ийн хүрээнд сувилагч нарыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа УХТЭ: “Дэлхийн харвалтын эсрэг өдөр“-ийн хүрээнд сувилагч нарыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ: “Дэлхийн харвалтын эсрэг өдөр“-ийн хүрээнд сувилагч нарыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа

2020 оны 10 сарын 27

Arslan.mn

Дэлхийн харвалтын эсрэг өдөр жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдөр тохиодог бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн тасгаас “Идэвхтэй хөдөлснөөр эрсдэлийг бууруулж чадна” уриатай тав хоногийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд сувилахуйн мэргэжилтнүүд харвалтын үеийн мэргэшсэн тусламжийг хэрхэн үзүүлэх талаар сургалтыг зохион байгуулж, санал солилцлоо.

УХТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн их эмч Б.Уянга: 

Монгол улсад 2009 оноос хойш Харвалтын эсрэг өдрийг тэмдэглэж байна. Харвалтын талаарх ерөнхий ойлголт, шинж тэмдэг, эмнэл зүйн онцлогуудыг ойлгуулах, сүүлийн үед энэ өвчний үед хэрэглэж байгаа оношилгоо, эмчилгээний ач холбогдлыг таниулах, урьдчилан сэргийлэх, зорилгоор бид тухайн өдрийг жил алгасалгүй тэмдэглэж байна. Өмнө нь бид Дэлхийн харвалтын эсрэг өдрийг зөвхөн эмч нарын хүрээнд л өнгөрүүлдэг байсан бол энэ удаа  долоо хоногийн аяныг зохион байгуулж, эмч, сувилагч, иргэдрүү чиглэсэн өргөн хүрээний ажлыг хийхээр төлөвлөөд байна. Өнөөдрийн хувьд сувилагч нартаа зориулж хэвтрийн өвчтөнд үзүүлэх тусламж, асаргаа сувилгааны талаар нарийн түвшинд боловсруулсан сургалтыг зохион байгуулж байна. 

Arslan.mn

Сургалтанд УХТЭ-ийн нийт сувилагч нар хамрагдсан бөгөөд үр өгөөжтэй сургалт боллоо хэмээн энэ үеэр хэлж байлаа. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620724
1 эможи

Зочин
2020-10-27 13:11
keyboard_arrow_up